Дөрвөн медальтайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна

Жүдо бөхийн "Тбилиси гранпри" тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Н.Дагвасүрэн хүрэл медалийн тавцанд зогслоо.
б
Тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар алт, 60 кг-д өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн билээ.
б
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ