Жүдочид аман хүзүүдлээ

img

Гүржийн нийслэл Тбилиси хотноожүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцож, 42 орны баг тамирчдаас хоёрдугаар байрт шалгарлаа.

ы

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг аваргалсан. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 81 кг-д Н.Дагвасүрэн,90 кг-д Л.Отгонбаатар нар хүрэл медалийн тавцанд зогссон билээ.

б

Харин эмэгтэй тамирчдаас 57 кг-д хүч үзсэн Д.Сумъяа алтан медаль, 63 кг-д Ц.Мөнхзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн. Мөн А.Цолмон шагналт тавдугаар байр, О.Жавзмаа долоодугаар байрт эзэлсэн амжилтыг үзүүллээ. Энэхүү тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдсөн юм.

ы

Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

б

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
сайхан мэдээ
2015-03-23
bold :
where is japan and korea
2015-03-23
zochin:
japan yasiin bol taminee?
2015-03-23
tsejav:
bayar hurgiy. bas dahin amjilt.
2015-03-23
uiuiiu:
bayar hutgey !!!!!
2015-03-23