Гурилын үнэ буурлаа

img

Үндэсний статистикийн газраас Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний ханшийн талаар судалгаа хийв. Өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.0 хувиар тус тус өссөн байна. Махны дундаж үнэ: 2011 оны 12-р сарын 21-ний байдлаар өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 9.9-10.6 хувь, үхрийн махны үнэ 3.7-4.4 хувь, ямааны махны үнэ 5.9 хувь, адууны махны үнэ 9.0 хувиар тус тус өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.2-3.7 хувь, үхрийн махны үнэ 1.6-2.2 хувь, адууны махны үнэ 8.0 хувь, ямааны махны үнэ 3.0 хувиар тус тус өссөн байна. 2011 оны 12-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4500 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4900 төгрөг, ямааны мах - 3440 төгрөг, адууны мах – 3833 төгрөг, хонины цул мах – 4683 төгрөг, үхрийн цул мах – 5475 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна (Зураг 1; 2). Гурилын үнэ: 2011 оны 12-р сарын 21-ний байдлаар гурилын үнийг өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ