Дакарт уралдсан сүүлчийн өдөр

img

Сүүлийн өдөр - Сүүлчийн даваа



Урд шөнө нь унтаагүй ч гэсэн сүүлийн өдөр зам амархан, богинохон. Хүн болгон бие биендээ баяр хүргээд. Тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. 




Special - ийн гараанд хамгийн сүүлийн 2 мотоцикл болох #124 YVAN RENUAD бид 2 гараанд түрүүлж гарахаар болов. YVAN сүүлийн өдөр 2 - уулаа зөөлхөн явна шүү, хүн их байна, хөөрч болохгүй гэж сануулаад. Би ч зөвшөөрч 2 - уулаа гараанаас гарлаа. Зөөлхөн 2 - уулаа зэрэгцээд яваад байв. Гэтэл араас 3, 4 мотоцикл гүйцээд нисээд алга болов. Гэнэт хэсэгхэн шавар орж иртэл мань #124 Yvan шидүүлээд уначихав. Цаашаа СР1 хүртэл жигд сайхан явлаа. Эвдрээгүй замаар тоосгүй явна гэдэг чинь ийм сайхан билүү! 


СР1 өнгөртөл бороо ороод зам нил шавхай болов, гэтэл урд гүйцсэн бүх мотонууд унчихсан босож чадахгүй байцгааж байв. 10 - аад км уналгүй яваад их додигор явлаа. Урд дугуй нэг ховилд орохоор хойд дугуй нөгөө ховилд тогтох гээд ядаж байтал модруу нисээд орчлоо. Босох гэтэл өөрөө босож чадахгүй нялцганасан шавар байв. Миний ард 2 нөхөр бас мотогоо босгох гэхээр 2 тийшээ гулгаж унаад байв. Бид 3 босох гээд ядаж байтал элит тамирчин №14 Alain Duclos хажуугаар бид 3 - ийг ёжлонгуй инээгээд өнгөрөв. Шар гозойгоод харж байтал мань хүн бас унаад өглөө. Би босоод хөдлөхдөө хажуугаар нь их л бахтай өнгөрөв. 

 

Хүү Pavey


Хүү Pavey  N74

 


quad ууд цааш явмаар байна гэцгээж байв



Гэтэл бороо орох нь улам ширүүсээд сүүлийн өдөр яаж явнаа дахиад 100 км ийм замаар явах ёстой байдаг, амар өдөр гэж байхгүй юм даа гэж бодож явтал ШАР туг. Шар туг харсан бүх хүмүүс баярлаж байлаа. Бүгд л тэврэлдээд нулимс унацгааж байв. Надад тэврэлдэх нь хэцүү байлаа.Хавирга өвдөөд. Crazy Mongolian гээд тэнд барианд орсон хүн бүр л ирж надад баяр хүргэж байв. Хаха Аврага болсон хүн шиг додигор байлаа. Зарим нь ирж “чи миний амьдралдаа уулзсан хамгийн галзуу хүн” гэж байв. Лайсоноор яваад барианд ороход гараанд гарч байсан тойргийн замаар явуулав. Эхний өдөр энэ тойргоор явах гэж нилээн хэцүү байсан. Хөөх эргэлт энэ тэрийг сайн, хурдан хийж байнаа. Би МОТОЦИКЛ унаж сурч байна.


Индэр дээр яах ийхийн завдалгүй хөөгөөд гаргачив. Мотоциклоо сайн угаагаад, хувцасныхаа шаврыг арилгая гэтэл хальт шүршсэн болгоод л хөөж байна. Гэтэл зарим тамирчид нь аль хэдийн шинэ хувцас гаргаад өмсчиж. Монголын далбаагаа Энхзолбоогоос авах гэтэл манай алдарт service truck бас л ирсэнгүй ээ.



Хэрвээ олон хүн сонирхоод коммент ихтэй байвал Хөгжилтэй түүхүүд оруулж болох юм

 



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sonirhogch:
5 dakhi odroos ni orohgyi baisan aa shuud suuliin odor balai yum busad odriin link ni haana bainaa
2015-03-28
алдаа:
гарчигийг нь уншаад нас барцан юм болуу гэж бодлоошд... дакарын уралдааны сүүлчийн өдөр гэсэн бол зүгээр байж дээ ккк
2015-03-26
zochin:
amjilt
2015-03-26
zochin:
Amjilt husie.
2015-03-26
зочин:
бахархал, омогшилтой сайхан юм байна
2015-03-26
Зочин:
хөгжилтэй түүхээ оруулаарай амжилт
2015-03-26
Зочин:
хөгжилтэй түүхээ оруулаарай
2015-03-26
Зочин:
mundag zaluuchuud shuu az jargal amjilt husie baharhaj bna
2015-03-26