Нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр нийслэлийн төсөвт байгууллагын удирдлагууд, дүүргүүдийн засаг дарга нар, харъяа агентлагийн төсвийн ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээг үзэглэлээ.
Уг арга хэмжээний эхэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг нарын хооронд үр дүнгийн гэрээ хийгдэж, бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн 2011 оны гэрээг байгуулан, нийлүүлэх бүтээгдэхүүнийг худалдан авахад нийт 14676,0 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна.
Хан-Уул дүүргийн төсөвт байгууллагуудын ерөнхий менежерүүдийн үр дүнгийн гэрээг 2011 оны 2-р сарын 03 –нд зохион байгуулахаар болжээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ