100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 28 тамирчин тойргийн журмаар тоглосон юм. Ийн тоглож, 2015 оны улсын аваргаар их мастер Д.Эрдэнэбилэг тодорлоо. Мөнгөн медалийг Ц.Отгонбилэг, хүрэл медалийг их мастер Г.Ганжаргал нар хүртсэн юм. Харин эмэгтэйчүүдийн аваргаар спортын мастер М.Одгэрэл тодорсон бол мөнгөн медалийг спортын мастер Б.Нандинцэцэг, хүрэл медалийг Г.Хэрлэнмөрөн нар хүртлээ. М.Одгэрэл нь улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, хошой аварга болов. Мөн тэрбээр Ази тивээс 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад буй юм.
В.Бат
Уншиж байна |