Б.Тамир : Монголын сагсан бөмбөгийн холбоо өргүй
2015-03-30

Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгуулагдсан цагаас эхлэн, сагсан бөмбөгтэй холбоотой бүхэн хоёр хуваагдаад байна. Тоглогчид, дасгалжуулагч, сэтгүүлч, бүр спортын төв  ордон хүртэл улаан цагаан гэж хуваагдаад байгаа нь нууц биш.

 

Угаас л нэг байсан холбоог хоёр болгож хуваачихаар, хэсэг бүлгээрээ зураасны хоёр талд гарч л таарна. Тиймээс нэгнээ буруушаасан, үгүйсгэсэн, хорлох гэсэн үйлдэл багагүй гарна. Сүүлийн үед МСБХ-г өртэй, үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэдэг цуу яриаг гараад байна.

Тиймээс энэ талаар МСБХ-ны ерөнхийлөгч Б.Тамираас тодруулга авсан юм. Тэрбээр бидэнд өр ширтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өглөө.

 

- МСБХ-г өртэй, үйл ажиллагаа явуулж чадахгүй гэх яриа гараад байна. Энэ талаар тодруулга авах гэсэн юм? Сүүлийн үед МСБХ ямар ажил хийж байна?

- МСБХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Цаашдаа ч хэвийн явагдах болно. Бид спортын төв ордонд цаг авч чадахгүйгээс үүдэн эхлүүлэхээр төлөвлөөд байсан лигийн тэмцээн маань явагдаагүй. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Ахмад сагсан бөмбөгийн дунд анх удаагаа "Мастерс Лиг"-ийг зохион байгууллаа. Дөрвөн сарын турш үргэлжилсэн тэмцээн маань амжилттай явагдаж дууслаа.

Мөн залуучуудын шигшээ багийг, цаашлаад Монголын сагсан бөмбөгийн залуу үеийн залгамж халааг бэлдэх зорилготойгоор дэргэдээ өсвөрийн тоглогчдыг бэлдэж байна. Энэ баг маань нээлттэй сонгон шалгаруулалтаар тамирчдаа бүрдүүлж, бэлтгэгдэж байгаа. Удахгүй тамирчид маань олны нүдэнд ил гарч, харагдахуйц амжилтыг зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад гаргах болно.

 

- Яг ямар тоглогчдыг, хэрхэн бэлдэж байгаа вэ?

- Сонгон шалгаруулалт явуулж 13-20 насны сагсан бөмбөгт сонирхолтой, цаашид хөгжих боломжтой нуруулаг хүүхдүүдтэй тул ажиллаж байгаа. Хүүхдүүд маань өдөр бүр бэлтгэл хийж байна. Жилийн өмнө сагсан бөмбөг сонирхдог л хүүхдүүд цуглаж байсан, одоо бол чадварын хувьд лигийн тамирчдаас дутхааргүй болсон. Гол нь тэдний нас нь бага, сурч хөгжих өшөө илүү урт хугацаа байна. Удахгүй тэмцээн уралдаануудад оролцож эхэлнэ.

 

- Бүтэн жилийн турш өдөр бүр бэлтгэл хийнэ гэхээр, заал танхимын асуудлаас эхлээд багагүй зардал гарах байх. Гэтэл МСБХ тэмцээн явуулах заалгүй гээд байдаг?

- Спортын төв ордны зааланд бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаан явуулъя гээд олон удаа хүсэлтээ гаргаж байсан. Гэвч МУГТ Наранбаатар бэлтгэлийн төвийн дарга болсноос хойш манай холбоонд нэг ч удаа заал өгөөгүй. Тиймээс бид хэд дахин илүү өндөр зардлаар шигшээ багийн бэлтгэлийн хангах, залуу тоглогчдынхоо бэлтгэлийг хийлгэх шаадлагатай болсон. Харин энэ тал дээр "City Basketball CluB"-н захирал Мөнхбаяр ах маань маш их дэмжлэг болж байгаа. Сүүлийн гурван жил шигшээ баг маань спортын төв ордонд биш, тус клубын зааланд л бэлтгэл сургуулилтаа базааж олон улсад амжилт үзүүллээ.

 

- Шигшээ баг гэснээс өнгөрсөн жил болсон азийн наадмын дараа сагсан бөмбөгийн багийн зардал мөнгө гээд багагүй маргаан үүсэх шг болсон. Тэр яг юу болсон юм бэ?

- Эмэгтэй багийн зардал дээр мөнгө дутаж, өр тавьж явсан нь үнэн. Эрэгтэй багийн зардлыг МСБХ 100 хувь гаргасан. ОУСБХ-ны гишүүн холбооны хувьд багаа тэмцээнд оролцуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлж, тэмцээнд оролцох эрхээ эдэлж, амжилт ч гаргасан.

БНХАУ-ын Чанша хотод 9-р сарын 23-аас 10-р сарын гуравны хооронд 28 дахь удаагийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Энэ тэмцээнд оролцох эрхийг олгох Зүүн Азийн АШТ Японд болох ёстой байсан. Гэвч Япон ОУСБХ-оос шийтгэл хүлээснээр тэмцээн зохиох нь бүү хэл, оролцох эрхгүй болчихсон шүү дээ. Харин энэ тэмцээнийг зохион байгуулах уу гэж Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор манай холбоонд санал тавиад байгаа.

- Гэтэл МСБХ-г өртэй, чадамжгүй холбоо гэх яриа явна. Энэ ямар учиртай яриа вэ?

- 2012 онд манай улс түүхэндээ анх удаагаа Азийн залуучуудын АШТ-г өөрийн эх орондоо зохиосон. Зохион байгуулагч орон тэмцээний бүх зардлыг даах үүрэгтэй. Тэр тэмцээний төсөв нийтдээ 600 сая төгрөг болсон. Улсаас зардлын тодорхой хувийг гаргасан. Гэхдээ тухайн үед эрүүл мэндийн сайд байсан Ламбаа гуай сагсан бөмбөгийн тэмцээнд хувиарласан мөнгийг өөр тэмцээнрүү өгчихсөн. Тиймээс л тухайн үеийн сайдын гаргасан будлиу шийдвэрээс үүссэн 66 саяын өрийг хэн дарах нь тодорхой биш байсаар өдийг хүрсэн. Эцэст нь МСБХ төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гараад, түүнийг нь барагдуулчихаад сууж байна. Өргүй нь үнэн болно гэсэн шүүхийн албан тоот бичиг надад одоо байж байна. Түүнээс биш МСБХ хүн амьтнаас мөнгө аваад түүнийгээ төлөөгүй зүйл огт байхгүй.

 

- Тэгэхээр өр барагдуулсныг зарим хүмүүс мэдээгүй байгаа юм байна?

- Энэ яриаг зориудаар гаргаж байгаа. Бэлтгэлийн төвийн дарга Наранбаатар ажлаа өгөнгүүт МҮСБХ заалыг хувийн юм шиг ашиглаж чадахгүй болсон хэрэг. Тиймээс л заалгүй боллоо гэж сандарсандаа л элдэв зүйл ярьж яваа биз. МСБХ одоо ямарваа нэг газар нэг ч төгрөгний өргүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Удахгүй бид нас насны ангилалд УАШТ-үүдээ явуулж эхлэх гээд бэлтгэл ажилдаа ороод байна.

 

- Олон улсын тавцанд ямар тэмцээн уралдаан манай багийг хүлээж байгаа вэ?

- БНХАУ-ын Чанша хотод 9-р сарын 23-аас 10-р сарын гуравны хооронд 28 дахь удаагийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Энэ тэмцээнд оролцох эрхийг олгох Зүүн Азийн АШТ Японд болох ёстой байсан. Гэвч Япон ОУСБХ-оос шийтгэл хүлээснээр тэмцээн зохиох нь бүү хэл, оролцох эрхгүй болчихсон шүү дээ. Харин энэ тэмцээнийг зохион байгуулах уу гэж Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор манай холбоонд санал тавиад байгаа. Бид ч зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Удахгүй албан ёсны хариу ирэх байх. Тэгвэл манай улс сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн хэмжээнд анх удаагаа олон улсын тэмцээнийг хүлээн авна. Манай баг ч азийн аваргад шалгарч өрсөлдөх боломж үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

 

- Тэгвэл бүр том арга хэмжээ хүлээн авахнээ?

- Тиймээ. Тэгэхээр МСБХ өрөнд орж, үйл ажиллагаа явуулахгүй байгаа биш, харин ч лигээс бусад арга хэмжээнүүдээ бүгдийг нь тогтмол явуулж байна. Үйл ажиллагаа гэдэг маань зөвхөн лигийн тэмцээнээр хязгаарлагдах ёсгүй. Нэг жишээ хэлэхэд тавдугаар сарын 22-24 ны өдрүүдэд ОУСБХ-ны шүүгчийн семинарыг Монголд албан ёсоор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байгаа. Дөрвөн жилд нэг удаа болдог ОУСБХ-ны чуулганаар тодорхой дүрмэнд өөрчлөлтүүдийг оруулдаг. Тэрийг нь манай улс нэлээд хожуу нэвтрүүлдэг. Магадгүй энэ нь сургалт семинар дутмаг байдагтай холбоотой байх. Гэхдээ цаашид энэ сургалтыг тогтмол явуулж байх төлөвлөж байна.

 

- Семинарт хүн бүр хамрагдах боломжтой юу?

- Харамсалтай нь тийм боломжгүй. 21 аймгийн төлөөлөл, мандат авсан шүүгч, багш, дасгалжуулагчид оролцоно. Түүнээс биш хүн бүрт нээлттэй биш. Ер нь сүүлийн үед шүүгчийн тал дээр сайн муу олон зүйлс дуулдах болсон. Тэгэхээр энэ асуудалд ОУСБХ-ны гишүүн холбооны хувьд бид цэг тавих ёстой. Бид шүүгчдээ дотооддоо сургалт семинарт хамруулах, цаашлаад гадагшаа сургалтанд явуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

                                                                                               

Б.Нягт

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27
zzzzzzzzzzzzzz:
hoshuu nemeheer huruu nem gdg yum, yumaa hgd yawj bg hvmvvsd bitii saad bol, S.Erdeniin huwid songuuliin sanaata bla ch zaluuchuud oorsdoo uhaantai siireg tolgoitoi bwal bolooshde,
2015-03-31
Zochin1:
Buzarlsan ch bai buzarlaagvi ch bai alihogjvvlj chADJ BGA N chuhal shde, bvh hvmvvs mediishde, Sagsan bombogtn handaad bnu, hvnd n handaad durgui bgd bdg yumu, Sagsan bombog hogjij l bwal ali n ch bsn hamaagv shvde,
2015-03-31
zz:
ene tamir gdg hun uneher huntei haritsaj chaddaggui ih deerelhenguu buduulegh hun bnlee iim huner holboogoo udirdulah gj dee iimer huner udirdulj tulgatai temtsene gdg ined shu
2015-03-31
ЗОЧИН:
ДАЛИЙ ТУЛГА ЭРДЭНЭТЭЙГЭЭ ЗАЙЛ !!!! ЗҮГЭЭР Л ОРХИ ЭНЭ САЙХАН СПОРТЫГ БҮҮ БУЗАРЛА
2015-03-31
Zochin1:
Buzarlsan ch bai buzarlaagvi ch bai alihogjvvlj chADJ BGA N chuhal shde, bvh hvmvvs mediishde, Sagsan bombogtn handaad bnu, hvnd n handaad durgui bgd bdg yumu, Sagsan bombog hogjij l bwal ali n ch bsn hamaagv shvde,
zochin:
ym hija ni ugasa l mongolin undesni sagsan bombogin holbo shude havrin sindrom ni hodlod dugai bsna neg garj irjah shig bnda musain ydargatai novshnud
2015-03-30
Зочин:
Төрийн бус байгуулагын үйл ажилгаанд улс төрийнхөн улайран орлцодгоос бүх юмыг харлуулж эхэлдэг .С.Эрдэнэ ямар зорилгоор сагсан бөмбөгт хайр зарлах болсон нь ойлгомжтой бас л сонгууль руу чигэлсэн заваан улс төрдөө масс болох залуучуудыг татах сонирхол л бна Ингэж бүх юм руу үсчиж орж завааруулдгаа больмоор юм
2015-03-30
zzzzzzzzzzzzzz:
hoshuu nemeheer huruu nem gdg yum, yumaa hgd yawj bg hvmvvsd bitii saad bol, S.Erdeniin huwid songuuliin sanaata bla ch zaluuchuud oorsdoo uhaantai siireg tolgoitoi bwal bolooshde,
Зочин:
Mongold anh udaagaa nasand huregchdiin Aziin avarga shalgaruulah temtseen boloh um bol manai sagsnii hugjild tom tulhets boloh um bna daa bolchihoosoi doo
2015-03-30