Эдийн засгийн үнэн дүр төрх
2015-04-01

Манай улсын нийт экспортын 80-90 хувийг зөвхөн уул уурхайн түүхий эд бүрдүүлж байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспорт 2011-2012 онд дээд цэгтээ хүрч байжээ. Нийт экспортын ердөө 5-6 хувийг ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мөн тооны хувийг үнэт чулуу, металл, гоёлын эд зүйл бүрдүүлдэг байна.

 

Хамгийн гол нь эдгээрээс гадна аж үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспорт үндсэндээ 0 хувьтай тэнцэж байгаа юм. Тодруулбал, 2014 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд ердөө 2536 ам.долларын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь нийт экспортын ердөө 0.04 хувьтай тэнцэж байна.   

 

Харин импортын бүтцийг харвал хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн хүртэл багтаж байгаа юм. Мөн төрөл бүрийн химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хувцанцар, хаймараар хийсэн эдлэлийн импорт багагүй хувийг эзэлжээ. Эдгээрийн дотор харьцангуй тансаг хэрэглээ буюу машин механизм, түүний сэлбэг хэрэгслийн импорт нийт импортын 30 гаруй хувийг бүрдүүлж байна.

 

Өөрөөр хэлбэл, манай улс дотооддоо үйлдвэрлэж чадах зүйл үндсэндээ байхгүй. Дээрээс нь экспортолж болох уул уурхайн баялгаа түүхийгээр голцуу гаргачихдаг. Дотооддоо үйлдвэрлэж болохуйц зүйлсээ (хүнсний бүтээгдэхүү, тэр дундаа сүү сүүн бүтээгдэхүүн, гурил) хүртэл гаднаас импортолж байна. Энэ бол Монголын эдийн засгийн үнэн дүр төрх юм.

Л.Дэлгэр

 

Эх сурвалж: Eagle.mn

Shuud.mn
Сонин хачин