ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.27) мордлоо.

Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.

Албан ёсны айлчлал есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.

Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана.

Мөн Япон улсад оршин сууж буй Монгол улсын иргэдтэй уулзана. 

Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо. 

Айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ