Г.Батхүүд “Алтан од” гардуулав

img

УИХ-ын гишүүн Г.Батхүүг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ. Уг шагналыг  "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны 50 жилийн ойн хүрээнд тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажилласан учир ийнхүү шагнасан байна.

 

УИХ-ын гишүүн Г.Батхүү нь  "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж буй гэнэ.

 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монгол Улсад автомашин, мотоцикл хөгжсөн түүхэн урт хугацаа Монголчуудын хувьд эр зориг, техникийн спортыг хөгжүүлэхэд ололт, амжилтыг хуримтлуулсан он жилүүд байсан. Мотоциклын спорт хөгжөөд 50 жил болж байна. Энэ хугацаанд Монголчууд тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Манай улс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг улсдаа хоёр удаа зохион байгуулсан. Цаашдаа дэлхийн мотоциклын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулахаар ажиллаж байна. Мотоцикл гэдэг бидний хувьд хөдөөгийн малчид, бүр бүсгүйчүүд ахуй хэрэгцээндээ хэрэглэж байгаа улмаар спорт болон хөгжиж байгаа сайхан спорт билээ. Эр зоригийн энэ спортоор хичээллэдэг үе үеийн тамирчдадаа мотоциклын спорт хөгжсөний 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголчууд зөвхөн мориор биш техникээр олон улсад амжилт гаргаж байгаа амжилтаа улам бататгахын төлөө манай холбоо ажиллана ” гэжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Olimp, delhiwin avarguud daa uguugui baij iim hund ugch bolohgui shd. Icheerei. Elbegee. Ta 2 90 onoos hoish ene ulsiig yaval yaduu bailgahuu gej bodoj yavaa shaarnuud shuu
2015-04-05
yyyy:
ene uneheer novsh jum aa tegel niseh buudald arhinyhaa bogloog achaad vat iin mongond ochird zogsoz bgaan ineedtei orovdoltei
2015-04-03
Bolimoor ium:
Mongoliin erchyydiig arhin dalaid jivyylsen l gedeggyi l ium bol yasan gej shagnadgiin.
2015-04-03
Зочин:
Бас нэг сэтэр
2015-04-02
иргэн:
энэ муу нусан таглаанууд төрийн одон медалиуд нь багадаад спорт,урлагийн одон медаль гавьяатаар шагнуулахыг хүсдэг болжээ.Шалхайсан гүзээгээ унжуулсан энэ амьтан одоо юу ч вэ дээ.
2015-04-02