Г.Өсөхбаяр Австрали тивийн ноён оргилыг зорино

Монгол Улсын гавьяат тамирчин уулчин Г.Өсөхбаяр Австрали тивийн ноён оргил “Карстенз Пирамид”-ыг зорихоор болжээ.
Тив тивийн ноён оргилд эх орныхоо төрийн далбааг мандуулан “Seven summit”-ыг эзлэх зорилго өвөртлөөд буй тэрбээр дараагийн замдаа гарахаар төлөвлөсөн байна. Тэрбээр “Seven summit”-ыг эзлэхэд гурван оргил дутуу байгаагийн нэг нь Австрали тивийн ноён оргил.
Уулчин Г.Өсөхбаяр дэлхийн дээвэр 8850 метрийн өндөр Эверестэд хоёр удаа, Хойд Америкийн ноён оргил /өндөр 6195 м/ Маккенли, Африк тивийн ноён оргил Климанжаро /өндөр 5895 м/, Европ тивийн ноён оргил Эльбруст /өндөр 5642 м/ алтан соёмбот далбаагаа мандуулсан. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хойд туйлын Хойд өргөргийн 90 градуст хүрч байсан билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ