”Цэнхэр үст” Цэрэн амжилттай бариалжээ

"Fjialraven Polar-2015" нохой чарганы уралдаанд Монгол Улсаа төлөөлөн уралдсан Э.Цэрэндолгор амжилттай бариалжээ. Тэсвэр, тэвчээр, эр зоригийн хатан хаан байж, эх орныхоо төрийн далбааг Хойт туйлд мандуулсан түүнд баяр хүргэе. Тэрбээр өнгөрөгч оны 12 дугаар сард хойт туйлын цасан дундуур 300 км зам туулах Fjällräven Polar уралдаанд оролцох интернэтийн санал асуулгын дүнд тэргүүлж, энэхүү уралдаанд оролцох эрхтэй болсон юм.
Энэхүү уралдаанд оролцсон 28 хүнээс гурвыг нь сонгон Шведийн телевизийн нэвтрүүлэг хийх болсонд манай оролцогч Э.Цэрэндолгор сонгогдсон байна.
Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөсөн тус тэмцээнд тусгайлан бэлтгэсэн тамирчид биш харин та бидний ижил жирийн хүмүүс оролцдогоороо онцлогтой.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ