Улаанбаатарыг дараагийн ДУБАЙ болгох уу

img

Улаанбаатар хотын удирдлагууд “НИЙСЛЭЛ ХУВИЙН ХЭВШИЛГҮЙГЭЭР ХӨГЖИХГҮЙ” гэдгийг ухаарснаа "Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015" форумоор дамжуулан хэлж байна. Тэд нийслэл хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад хадаг барих цаг нэгэнт болсныг хүлээн зөвшөөрч, санал санаачилга бүхнийг уриалгахан хүлээн авна, дэмжинэ гэдгээ хэлж байна. Монголын хүн амын 60 гаруй хувь нь оршин суудаг, аж ахуйн нэгжүүдийн 63 хувь нь үйл ажиллагаа явуулдаг, ДНБ-ийн 64 хувийг бий болгож, 270 тэрбум төгрөгийн худалдан авалт эргэлддэг Улаанбаатар хүмүүс амьдарч, байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг газар нутаг төдийхөн байх ёсгүй. Харин ч дэлхийн мегаполис хот болох ёстой. Дараагийн Дубай, Кубейт болгоход гол тоглогч нь НИТХ-ын дарга Д.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл биш хувийн хэвшлийнхэн гэдгийг форумаар дамжуулан хэлж байгаа нь хожуудсан ч зөв санаачилга гэж дэмжье.

 

НИТХ-ын дарга Д.Баттулга СТӨ-ний танхимд цугласан хүмүүсийг Үндэсний бүтээн байгуулагчид хэмээн өргөмжилж байв. Харин хотын дарга Э.Бат-Үүл “Миний ажил олгогчид” хэмээн тодотгов. Өөрийг нь ажилтай байлгаж, тэжээж бас үндэсний бүтээн байгуулалтыг хийж байгаа энэ хүмүүсийн өмнө өнөөг хүртэл өндөр байсан босгоо намсгаад зогсохгүй дэмжих үүргээ ухамсарлаж байгаагаа хотынхон хэлж байна.

 

Хувийн хэвшлийнхэн оролцохгүй бол Ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 

 

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, бидний төсөөллийн хотыг бий болгоход 25.4 их наяд төгрөг шаардлагатай. Үүнээс хоёр их наяд төгрөгийн нь л улс болон нийслэлийн төсвөөс гаргах боломжтой гэдгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа хэлж байна. Тэгвэл хотынхны боловсруулсан Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас босгох вэ? Хариулт тун энгийн, хотын удирдлагуудын “хайр” зарлаад байгаа хувийн хэвшлийнхэн. "Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015"  нэртэй форумын гол зорилго ч нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хувийнханд танилцуулж, тэдний тусламжийг авах. Товчхондоо хувийнхан хөрөнгө мөнгө, санал санаачилгаа гаргахгүй л бол Улаанбаатар хотыг хөгжүүлэх том төлөвлөгөө цаасан дээр үлдэх болчихоод байгаа гэсэн үг. Тиймээс л хувийн хэвшлийн санал санаачилгыг “иддэг” зүдгээ ч нуухгүйгээр найр тавьсан хэрэг.

 

Яг өнөөдрийн байдлаар 946 тэрбум төгрөгийн өртөгтэй 142 ажил хөрөнгө оруулагчаа хүлээж буй гэнэ. Хот тохижилт, инженерийн шугам сүлжээ, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлийг хамарсан энэ бүх ажил мөн л Ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг. Үүнээс 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаа рдлагатай 20 төслийг нэн тэргүүнд тавиад буйгаа хотын Хөрөнгө оруулалтын газрын дарга хэлж байна. Тухайлбал:

 

-Нийт 17.7 км үргэлжлэх Хөнгөн метроны төсөл.

 

-Зургаан чиглэлд үйлчилгээ үзүүлэх тусгай замын ав тобусны төсөл.

 

-Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 90 га талбайд байгуулагдах Амьтны хүрээлэн, усан паркийн төсөл.

 

-Налайхын 3 хорооны нутагт 120 га газарт байгуулагдах Үйлдвэр технологийн парк. Барилгыг 40-50 үйлдвэр шинээр байгуулагдаж, 1500 ажлын байр шинээр бий болох төсөөлөлтэй төсөл.

 

-Хүй долоон худагт байгуулагдах Монгол наадам цогцолбор. Үндэсний баяр наадам, спортын гэсэн хоёр цогцолбоор байгуулагдах уг төсөл Улаанбаатар хот өвөл, зуны олимпийг хүлээж авах том мөрөөдлийг биелүүлэх ёстой.

 

-Нийт 60 км үргэлжлэх Туул, Сэлбэ голын хурдны замын т өсөл

 

-Улаанбаатар хот нийт найман дэд төвөөс бүрдэнэ хэмээн төлөвлөгдсөн бөгөөд эхний ээлжинд Сэлбэ, Баянхошуунд эхлээд буй төсөл.

 

-Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байрлах хуучны 73 орон сууцыг буулгаж, шинэчлэх төсөл. Нийслэлийн хэмжээнд шинэчлэх шаардлагатай нийт 400 гаруй барилга бий.

 

Хувийн хэвшлийнхэн энэ төслүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийчихвэл 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээн авах том мөрөөдөлдөө нэг алхмаар ойртоно. Тэр цагт өнөөдөр хоногт 190 ам.долларыг бидэнд үлдээж байгаа жуулчны халаасыг илүү том хэмжээгээр сэгсрэх боломж бүрдэнэ.

 

Олон, олон том мөрөөдөл

 

 Гэрэл зургийг MPA.MN

 

Форумд тавигдсан олон илтгэл дунд Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшингийнх илүү чихэнд чимэгтэй байлаа. Тэр хувийн хэвшлийнхний санал санаачилгаар Улаанбаатарыг хэрхэн хөгжүүлэх, жуулчдын мөнгийг яаж “саах” төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэр нь Туул гол, Богд уулыг түшиглэсэн Үндэсний парк байгуулах. Ингэхдээ Богд уулыг хормойгоос эхлээд орой хүртэл нь тохижуулна. Дугуйн болон агаарын зам тавина. Тахиж, шүтэж байгаа нэрээр өөрсдөө ч халддаггүй, өрөөлийг ч ойртуулдаггүй өнөөгийн байдлыг халж, аялал жуучлалын гол бүс болгох зорилготой.

 

Хувийн хэвшлийнхний төсөөлсөн, О.Амартүвшингийн танилцуулсан Улаанбаатар KHAN CITY-ийг хэрхэн байгуулах вэ?  Эхлээд Улаанбаатар хотын гол гудамжуудыг холбож, 50 км үргэлжлэх агаарын гудамж байгуулна. Дэлхийн том хотуудын загварыг монголчилж, үүнийг бодит зүйл болгочихвол хамгийн эхэнд замын түгжрэлээс ангижрах том боломж. Үүнээс гадна Duty Free буюу татваргүй барааны том дэлгүүрүүдийг байгуулна. Энэ бол Орос, Хятадын жуулчдыг татах гол “соронз”. Тэнд дэлхийн том зочид буудлуудын сүлжээ байхаас гадна казино ч төвхнөнө. Энэ бүхнийг байгуулахад 10 тэрбум ам.доллар шаардлагатай. Гэхдээ тэнд мөрөөдлийг биелүүлбэл 3 сая жуулчнаа шингээж, жилд 3 тэрбум ам.долларын ашиг олно. Үүнийг хийх санаачилгыг хувийнхан гаргасан. Санаачилгаа ажил хэрэг болгох зориг, зорилго тэдэнд бий. Гэхдээ:

 

-Хөрөнгө оруулалтын баталгаатай бүс

 

-Тогтвортой хууль, эрхзүйн орчин

 

-Шинэчлэгдсэн банкны систем

 

-Хараат бус арбитрыг хот бий болгоод, байгуулаад өгчихвөл төсөөллөө ажил болгох боломжтой гэдгийг О.Амартүвшин хэлж байна.

 

Хотын мээр юу амлав

 

Гэрэл зургийг MPA.MN Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлд хөрөнгө оруулсан хувийн хэвшлийнхнийг цээжээрээ хамгаална гэдгээ хэлж байна. Тэр:

 

-Бид зааж зааварлаж, засаглах бус та бүхэнд үйлчилнэ.

 

-Нийслэл угтан тосдог үйлчилгээний байгууллага болно. Тедитэй өрсөлдөх хэмжээний угтах үйлчилгээний төв байгуулна.

 

-Өөрийнхөө эрсдлээр хариуцлага хүлээж байгаа хувийн хэвшлийн санаачилгыг дэмжинэ. Хувиасаа нэг ч төгрөг гаргаагүй би бол фантастик бас улс төрийн сонирхолтой.

 

- Төр захиргааны байгууллага хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол торгууль, алдангийг адилхан төлнө.

 

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийг хариуцсан Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулна. Шийдвэр гаргахад хувийн хэвшлийн санал олонх болох удирдлагыг бүрдүүлнэ.

 

-Олон улсын арбитрын шүүх байгуулна.

 

Ийн Улаанбаатар хот хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн үүдээ нээж байгаагаа хэллээ. Бас өөрсдөөс хамаарах бүхний хийж, тусалж, дэмжинэ гэнэ. Гэхдээ эхлэлийг өөрсдөөсөө тавих хэрэгтэй. Хувийн хэвшил, бизнесийнхэнд чөдөр тушаа болдог, болсоор байгаа албан тушаалтнуудаа, хууль дүрмээ өөрчилсөн цагт тэд нүүрээ бууруулахгүй л болов уу.

 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
minii ulaanbaatar hogjinoo delhiin zindaanii ner hvndtei ondor hogjson hot bolnoo ulaanbaatar oiriin heden jildee mash saihan hogjinoo ih bvteen baiguulaltuud ornono ene vnen shvv niislelchvvddee ervvl enh sain saihan bvhniig hvsie
2015-05-06
ЗОЧИН:
МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХ БИШ ДЭЭ ХӨӨРХИЙС. ЭНЭ ЗАМХАРЧ БУЙ ҮҮЛ БИД 2 Ч ДЭЭ
2015-04-16
hahaha:
goyo garchig
2015-04-16
Хотын мэр танаа:
Хотод хийх сайхан санаа олон байдаг ч хамгийн гол нь чанартай хийх хэрэгтэй байнаа хотын даргаа!!! Хан-Уул дүүргийн 120 мянгатын буудалд хийсэн гүүрээ эргээд нэг хараач, та эхнэртэйгээ нэг дээгүүр нь яваад үзээч. Хайрын хөрөнгөөр тийм гүүр хийчихээд хотын хөгжил гэж ярих нь дэндүү утгагүй байна. Лифт гэж ажилладаггүй, хөгшин хүн битгий хэл залуучууд явахад хэцүү байна ш дээ. Ачаалал даахгүй муу лифттэй юм бол лифт хийж байнга цоожтой байлгах хэрэг юу байнаа.
2015-04-16
зочин:
дубай болгоно гэж мөрөөдөхөө болиочээ, дубай чинь газрын тос ихтэй, бэлэн валюттай бас далайн эрэг дээр байдаг улс, манайх мөнгө байхгүй, далайд гарцгүй, жуулчид байхгүй орон, энэ хоёрыг харьцуулах ч хэрэггүй
2015-04-16
Зочин:
Ha ha oird sonsoogvi goyo onigoo bna
2015-04-16
Зочин:
ядаж нийслэл хотынхоо төв хэсгийн хогийг тогтмол ачаад , цэвэрхэн байлгачихаж чадахгүй байж худлаа том томоор бүлтрэх ямар шаардлагатай юмб дэ
2015-04-16
soliorol:
dubai sh geh shig, yun soliorol ulger ve? tegeed ch neg deeremchin, nuguu ni baylag buteeghc 2 hamtdaa tushlel gej biahgui, herev ze hamtdaa MCS dund ni orj yum buteevel avilgaar damjuulj yum hiih ni gartsaagui. Tiimeed ene hural bol AVILGIIN haalga neesen hural bolj baina.
2015-04-16
Зочин:
Mongoliig Dubai bolgoh esehiig Moscow Beijing-d shiideh baih shuu.
2015-04-16
Зочин:
ehleed ene hotiin tobiin jijighen gazariig olood barilga bariad baigaa hulgaichidiig yah be? odoo hotiin 1-R bvsd gazar ogch barilga bariulmaargui bna. harin huuchin barilgiig nuraaj barilga barih heregtei bna. ingesen kompani hubi hvmvvst bolomj ogiy... odoo harildaa 22OOOO, hvvhediin 100 habi , 40 myangatad jaahan zai harbal hachin hachin barilga barihaar hashaalj barij bna. odoo boliulj harin huuchiniig nuraaj shine barilga bariy..
2015-04-15
Зочин:
Олон улсын арбитрын шүүх байгуулна. Deer ni olon ulsiin sanhuugiin tuv baiguulah heregtei. Commodity Market Centre-ch gesen bolmoor.
2015-04-15
boss:
zow shvv!
2015-04-15
Зочин:
тттттттттт
2015-04-15
Зочин:
Гоё хэллээ
2015-04-15
МОНГОЛ:
Солиотой галзуу хүн шиг хуцаж байхаар наад нүүрсээ зарахаа бод.
2015-04-15
boss:
zow shvv!
kub:
khudlaa khuuruud baikh yum ... aziin tsagaan daginaa l sergeekh tukhai yarimaar yum, zaaval terentei enentei adilkhan bolgono geed baikh yum ... SETGELGEENII KHOMSDOL YUM BAIKHAADAA
2015-04-15
иргэн:
Тэгээд худпаа хуцаад бүлтэрээд байдаг юм.гэр хороололоосоо салж чадаагүй байж шороо тоосноосоо,хогноосоо эхэлээд салчих.Тэгээд 50жилийн дараа гэж худлаа яривал бас дөхөж очих байх шүү
2015-04-15
arhidalt hulgai:
Gadaadiin juulchid manai Ulaanbaatart ireed hulgaid hetevchee alddag bas sogtuu hulchuu etgeeduud hetsuu gesen medeelel baisan shuu. tehleer hotiin duureguudiin darga nar arhidalt hulgain asuudlaa shiideh avaas 3 000000 juulchin orood irne dee. harin tedniig hashraah bish dahiad ireh under setgegdeltei butsaahad nairsag Ulaanbaatar hicheeh heregtei boloh yum bainadaa.amjilt.
2015-04-15
Utaagaa ehleed arilgah:
Mongoliin niit hun amiin 60 huvi ni delhiid agaariin bohirdlooroo deeguur ordog Utaanbaatar boognersen ugaartaj uushignii uvchind tahal met nervegdeh magadlal ikh baigaag emch mergejiltnuud heleed baigaag ehleed anhaaraldaa avah ni zuitei bolov uu. Ene utaagaar er em hugshin zaluu nam evsel lam har bayan yaduu adilhan udert 5 hairtsag tamhi tatsantai adil hort ugaaraar uushiglaj bui gamshigiin asuudliig ehleed shiideh ni niislelchuudiin amind ulziitei bolov uu. Es tegvees ene gamshig ta bidnii asuudliig emgenelteigeer shiideh ersdeltei yum daa. Utaa -sos.
2015-04-15
Зочин:
Сонгууль дөхөж байгаа юм байна. ХУДАЛЧ БАТ ҮҮЛ ГЭР ХОРООЛОЛД ХАУЗ БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ ХОШГИРУУЛДАГ ШИГЭЭ БАС ХУЛХИДАЖ ЭХЭЛЛЭЭ.
2015-04-15
setgel:
hooson yaridag mongol oo gej
2015-04-15
IRGEN:
YNEE SUL TAVIAD AJ AHUINUUDIIG ELDEV DARAMTGUI UIL AJILLAGAA YVUULAHIIG NI DEJEECHEE.BUSSINES SHUUD ZADGAI TAVIJ OG TEGVEL MONGO SAIN ERGELDENE HUMUUS CH ORLOGOTOI BOLNO.YG HYTAD SHIG BUSSINES SUL TAVIH HERGTEI YVAANDAA SHALGUURAAA DESHEE GARAH NI GARNA OILGOSON UU UDIRDLAGUUDAAAA.nadaas ym asuuval asuuj bolno shuuu.
2015-04-15
irgen:
eersdee ulsiin mengiig idehee boliod ter hegjildee zartsuulaachee. Luivarchid aa
2015-04-15
zochin:
b.z.d.iin uildver uilchilgeenii heltes gej yu ch hiideggui ajlaa meddegui ih zantai heden huuhnuud b.a edgeer humuus chin dor hayad chodor tushaa bolood b.a Tord shurgalsan edgeer setgelgui humuusee zailuulaachee
2015-04-15
zorro:
hilkhin deer tseseg urguulagch nar ub hot 15 jiliin daraa yagal im bna harin yu uurchlugdukhvee gevel zaisan bogd uuland bayachuuudan ulam saikhan tansag bolood bid ulam shoroo shavartai hutgaldaad amdarnaa unen shuu gashuun unen
2015-04-15
иргэн:
Гудамжнаас төрт шургасан хулгайч нарыг зайлуулж чадвал Дубай болох амархан
2015-04-15
Зочин:
тттттттттт
Зочин:
Гоё хэллээ