
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл нийслэл, дүүргийн хэмжээнд 2011 оны 01 дүгээр сарын 04-нөөс 22-ны өдрүүдэд хороодын ажлын албаны байранд явагдана. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас өнөөдөр хороодын Засаг дарга, Зохион байгуулагчдад мэдээлэл хийлээ.
Бэлтгэл үүрэгтэн иргэдийг бүрэн хамруулж, цэргийн мэдээллийн санд бүртгэн, батлан хамгаалах хууль тогтоомж, иргэний цэргийн үүргийн биелэлтийг иргэдэд бүхий л хэлбэрээр сурталчилж тоо бүртгэлийг хуулийн хугацаанд чанартай явуулах тухай тодорхой чиглэл өглөө.
Бэлтгэл үүрэгтэн иргэдийн хамрагдах насны дээд хязгаар дээд, ахлах офицер 60, дунд офицер, ахлагч 55, эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас хүртэл тус тус хамрагдана.
Дээрх насны иргэд үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ ухамсартайгаар биелүүлж, улсын аюулгүй байдлын уламжлалт бүртгэл судалгааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб: 324749, 312585 утсаар тодруулна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ