Бөхчүүд хиймэл зүлгэн дээр зодоглоно

img

Үндэсний их баяр наадмаар бөхчүүд хиймэл зүлгэн дээр зодоглох нээ.

 

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах хорооны анхны хурал өчигдөр болжээ. 

 

Хурлын үеэр гишүүд допингийн шинжилгээнд хяналт тавих багийг сайжруулж гурваас дөрвөн хүн шөвгөрсөн бөхчүүдийг дагуулан явж шинжилгээг өгүүлэх, энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг хиймэл зүлгээр солихтой холбогдсон асуудлыг голчлон ярилцжээ.


 
Зүлгийг ирэх сараас сольж эхлэх бөгөөд хугацаандаа дуусахгүй бол бөхийн барилдаан явуулахад хүндрэл учрах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

 

Тиймээс дээрх асуудлыг салбар зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэхээр боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа зүлгээ орчин үеийн стандартад нийцсэн хиймэл зүлгээр солихоор болсон бөгөөд зураг төсвөө хэдийнэ хийж дуусчээ. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
таримал байлгүй дээ
2015-04-17
Зочин:
таримал байлгүй дээ
2015-04-17
Зочин:
hiimel zzuleg haluund het ih halj tuldeg yum daa
2015-04-16
Анхаар:
Хиймэл зүлэг л биш шүү. Тэгээд одоо хтавьж байгаа хиймэл зүлгийг тэр хэвээр нь наадам хүр тэл яаж байлгахын. тэр чинь шороонд бохирдоно. бороонд норно. Тэрийгээ цэвэрлэх гэж бас зардал. Хиймэл шал хийх гэж зардал, хийснийхээ дараа цэврлэх гэж зардал. Байгалиараа ургавал усаллаа, холгийн нь түүлээ. Болоо ш дээ. Бас төсвийн мөнгөгүй гээд байж иймэрхүү зардлаа танвал яасын. Эсхүл мөнгө угаах гээд байна уу. Боль доо, зүгээр байдаг юмыг зүгээр байлга даа. 3хан хоног болдог наадамд хиймэл зүлэг хийнэ, арчилна. Ийм зардлаа болиод хэрэгтэй зүйлдээ зардал гарагвал улс маань хөгжих юмсан даа
2015-04-16
zochin:
nogoon zulgee uslaad urguulaad barildah n mongolooroo bgaa baharhal
2015-04-16
111111:
Хиймэл зүлэг гэдэг нь хүлэмжинд тарьсан хурааж болдог зүлэгийг хэлсэн бхаа, тэрнээс биш хивсэнцэр дээр барилдуулах санаа агуулаагүй байх. Заримдаа монгол үг орчуулганы буруугаас болоод эвгүй сонсогддог болоод удаж байна шүү
2015-04-16
батаа:
монгол биш болж эхэлж байгаа тэр заалны брилдаантай төстэй болох юм байна Монгол бөх чинь зүлэг ногоон газар дэлхийтэйгээ хатрьцаж барилддаг байгаа даа тэгвэл ээтэн гуталаа солих болждээ бөхчүүдээ
2015-04-16
Зочин:
Бөхийн тайлбарлагч Хүчит бөхчүүд ХИЙМЭЛ зүлэг ногоон дэвжээн дээр дэвэн дэвсээр гар ирлээ гэж зарлах юм байна.
2015-04-16
Зочин:
mongo tsohih saihan arga bna daa
2015-04-16