О.Гүндэгмаад хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд оролцох эрхээ авсан билээ.
Түүнд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Хүндэтгэл үзүүлэх ажиллагаа 15:00 цагт Эрүүл мэнд спортын яамнаа болно.
Гавьяат тамирчин О.Гүндэгмаа БНСУ-ын Чанвон хотноо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд аваргалж, олимпийн эрхээ гардсан юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ