Т.Санчир 14 дугаартай тоглоно

img

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсыг сагсан бөмбөгний лигт тоглохоор болсон. Тэгвэл тэрбээр 14 дугаартай тоглохоор болж, өмсгөлөө авчээ.

 

Т.Санчир гадны улсын мэргэжлийн Лигт тоглож байгаа Монголын хоёр дахь сагсчин юм.

 

Анхных нь сагсчин Ц.Шаравжамц бөгөөд тэрбээр 1995-1996 онд Словакийн Лигийн "Вахостав Жилина" багт тоглож, сарын $3000 цалинг авдаг байжээ. Харин Т.Санчирын хувьд ийнхүү 20 жилийн дараа Монголын сагсчдаас мэргэжлийн лигт дахин уригдаж тоглож байгаагаараа онцлог юм.

 

Сонирхуулахад, азийн сагсан бөмбөгний холбоо /PBA/-ны дүрмийн дагуу Ази легионор тоглогч  190.5 см-ээс доош өндөртэй байх ёстой бөгөөд Т.Санчирын өндөр 189.23 см гэнэ лээ.

 

Б.Дэжид

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
sanjirtaa amjilt hvsie mongol ulsiin ner hvndiig ondort orgoj yabaarai chi mongoliin ene tsag veiin hamgiin shildeg sagschin monoosoo mon mongol hvmvvs mundag gedgiig haruulaarai sport hogjij baina gedeg mongoliin ediin zasag tomorch baina gesen vg l dee mongolchuud ebtei baihdaa hvchtei neg negniigee demjbel bvvr ilvv hvchtei mongoliin ner hvnd azidaa ih osch baigaagiin ilerhiilel
2015-05-04
зочин:
мэдээний гарчиг болон доторхи мэдээгээ оновчтой бичмээр санагдлаа мэргэжлийн бус хун уншиж ойлгоход бэрх байна
2015-04-18
Зочин:
zuw bichwel yajiin hu? medee orulj bj anhaaraach!!
2015-04-17
Зочин:
Medeenii suuliin oguulber chini magtaad baigaa um uu mataad baigaa um uu Dejid ee
2015-04-17