Ажилгүйдэл, С.Ганбаатар хоёрын пропорциональ хамаарал

img

“Сант марал” сан энэ сарын улстөрийн төрийн барометрийн судалгаандаа хот, хөдөөгийн 1200 хүн хамруулжээ. Тэдний 32.2 хувь нь ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг нэрлэлээ. Тулгамдсан асуудлуудын хоёрдугаарт амьжиргаа буюу амин зуулга, ядуурлын асуудал 17.8 хувиар шил дарж байна.


Зөрүү нь хэчнээн хувь байгаагаас ажлын байрны хүрэлцээ ямар хэмжээнд хүрч хүндэрснийг төсөөлж болно. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээлэхдээ бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоог 44.6 мянга болоод байгаагийн 23.6 мянга нь эмэгтэйчүүд гэж зарласан. Зөвхөн шинээр бүртгүүлэгчид л гэхэд 25082 байгаа нь ноднингийн гуравдугаар сард 16585 хүн “элсэн” орж байсантай харьцуулахад ланжгар тоо.

 



Ажилгүйдлийн гарз

Улс төрчид “эдийн засаг хямарсан, хямраагүй” гэж мэтгэлцэж суух хооронд хөдөлмөрлөх чадвартай хүн амын маань 1/3 нь ажилгүй болчихжээ гэх дүгнэлт үүнээс гарна. Ажилгүйдэл гэдэг хямралын бүтээгдэхүүн. Хүн, хүчийг хамгийн их шингээдэг уул уурхай, барилга зэрэг томоохон салбаруудад хөдөлгөөн орохгүй л байна. Худалдаа, үйлчилгээнийхэн бүтээмжийнхээ хамгийн доод эрэмбэ дээр дэнжигнэцгээж, дийлэнх нь түрээсийн дарамтанд нухчуулж байгааг бид дээр дооргүй л харж байгаа. Багашаархан бизнесүүд аль хэдийнээ хаалга үүдээ түгжээд явцгаачихсан. Томд тооцогддог аж ахуйнууд салбар, төрлүүдээ хумьж, хэмжээ далайцаа багасгачихсан. Цалингийн хэмжээ ч өм цөм буурсан.


Мэдээж ажилгүйдлээс болж айл өрх, хувь хүний орлого хумигддаг. Энэ нь тэдний худалдан авах чадварт шууд нөлөөлж, наад захын хэрэгцээт зүйлээ хангаж чадахгүй болоход хүргэх шууд үр дагавартай. Гэнэтийн өвчин зовлонгоосоо санхүүгийн хүндрэлээс шалтгаалан гарч чадахгүйд хүрээд, аргагүйн эрхэнд хандив тусламж гуйж буй хүмүүс захаас аваад байна. Ингэж чадахгүй яваа улс бүр олон байгаа гэвэл гүжирдсэн болохгүй л болов уу. Сургууль соёлоо хаяж байгаа хүүхэд, анги дэвшин суралцах боломжгүй болж байгаа оюутнуудаа бид хэр судалж мэддэг билээ дээ.


Энэ сарын эхэнд болсон эдийн засгийн форум дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “дэлхийн дундаж 30-60 ам.доллар байхад монгол ажилчдын нэг өдрийн бүтээмж ердөө 5 ам.доллар байна” хэмээн тоо дурдан харьцуулсныг хүмүүс санаж байгаа байх. Үүний цаана мэдээж ажилчны ур чадвар, ажил үүргийн хуваарилалт, зохион байгуулалт гээд олон шалтгаан бий л дээ. Тэр бүхний нэг нь яах аргагүй ажилгүйдэл. Ажилгүйдэл хэвийн түвшнээс 1.0 хувиар нэмэгдэхэд л баялаг бүтээх боломж 2.5 хувиар алдагддагийг Артур Оукер тооцсон байдаг.

 


Ядуурлын сүүдэр

Ажилгүйдлээс ядуурал бий болдог. “Сант марал”-ын барометр дэх тулгамдсан асуудлуудын хоёр дахь буюу амьжиргааны тулгамдал эхэнд жагссан ажилгүйдэлтэйгээ шууд холбоотой гэж дүгнэхэд хилс болохгүй. Нэгтгээд үзвэл ажил, орлоготой холбоотой бэрхшээл нийт тулгамдсан асуудлын тал нь болж байна. Нөхцөл байдал маш хүнд байдалд очоод байгааг судалгаа харууллаа. Өлсгөлөн хүн ууртай гэж монголчууд ярьдаг. Эд хэрэглээ, өл хоолны хомсдол, ядуурал нийгмийн сэтгэлгээг маш түргэн хугацаанд ядууруулдгийг үе үеийн сэтгэгчид өгүүлсэн байдаг. Ядуурал ихтэй нийгэм аймшигтай, харгис хэрцгий, балмад болдгийг судлаачид батлан хэлдэг. Гэмт хэрэг, ёс суртахууны доройтол ядууралтай шууд холбоотой. Архидалт, зүй бусаар орлого ашиг олох эрмэлзэл ч үүн дээр нэмэгдэнэ. Буруу бусармаг бүхний бусдад нөлөөлөх нөлөөлөл бас их байдгийг ч эрдэмтэд нотолдог. Амьсгалын замаар халддаг тахал адил түгнэ гэсэн үг.


Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэнэ гэдэг хүмүүст зовлон, шаналал л нэмж байгаа хэрэг. Тэр хэрээр хүмүүсийн сэтгэл эмзэг болно. Өнөөдөр монголчууд яг ийм байна. Төрийн болон засаглалын хямралт байдал олны нүдэн дээр хэтэрхий илэрхий байж, баялгийн шударга бус хуваарилалт, улстөрчдийн худал хуудуу хандлага хүмүүсийн итгэл найдварыг үгүй хийсэн дүр зураг, энэ бүхний золиосонд миний амьдрал ядуурч байна гэсэн үзэл санаа туйлдаа хүрвэл юу ч болж мэдэхээр тийм эгзэгтэй болжээ.
Төр, засаг буруутай. Улс төрийн барометрийн судалгаанд оролцогчид ингэж үзжээ. Баян ядуугийн ялгаа зааг хэт ихсэж, олигархийн тогтолцоо бүрдчихсэн байгааг олон нийт онцоллоо. Тэгээд энэ байдлаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эс бөгөөс түүн шиг улс төрч л гаргаж чадна гэж үзэж байгаа нь барометрээс тодорхой боллоо.

 


С.Ганбаатарын дүр

Улс төрийн хүрээнийхэн С.Ганбаатарыг “популист” гэсэн ангилалд оруулдаг. Зарим нь түүнийг “төрд ойртуулж болохгүй хүмүүс”-ийн нэг гэж үзэх нь ч бий.


Хар масст таалагдах гэхдээ бодлогын томоохон төсөл, ажлыг унагааж, улс орны эдийн засагт асар их хохирол учруулсан хүнээр түүнийг тодруулах нь ч бий. Өнөөдрийн энэ их ажилгүйдэл, ядуурал чухамдаа С.Ганбаатараас, түүн шиг хүмүүсээс шалтгаалаад байгаа юм шүү гэж хэчнээн хэлсэн ч олон нийт тэгж үзэхгүй байна. Улстөрчийнхөө хувьд тэр өнөөдөр чухам л цойлж явна.


Арга ч үгүй юм, ард түмэнд улс төр, бизнесийг дамнасан олигархи бүлэглэл гэдэг “дайсан” нэгэнт бий болчихсон, тэд хамаг юмыг цөөхүүлэхнээ хамж өөрсдийг нь ядууруулж, өлсгөж зовоогоод, тэдний өөдөөс С.Ганбаатар ганцаараа тууштай сөрж зогсоод байгаа харагдахаар арга ч үгүй юм.

 
Түүний буруу гэдгийг үнэмшигдэхээр нотолж чадаагүй хэрнээ ард түмнийг элэглэж суугаа улстөрчдийн өөрсдийнх нь л хохь.

 


Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baagii:
Ta bolioch ee. Dandaa nuuts ajillagaa yavaad bna gej hardah chini ovchin gene lee shuu. Eruul saruulaar yumand handaj uzeech. Bi l lav Mongol hun hezee ch gadniihand ulsaa nair tavin ogno gedegt itgehgui, uhaand ch bagtahgui bna.
2015-04-21
Baagii:
Ulstorchdiin hohi bish ee. Ulsiin maani hohi bolood bna. Ganbaatar terguutei populistuud hoich uedee yamar ih gai bolj bgaagaa medej l baimaar yum. Ulstord udaan baih tednii husel iim ih garztai bgaag humuus yagaad oilgohgui bna ve...
2015-04-21
1321312:
Ene hvn ih zuv zuiliin tuluu temcdeg, bi demjdeg. Bi ene hvniig nam baiguulval demjij huchee ugnu. ANMan iin luivarchdad bish ene hvnd l demjleg heregtei.
2015-04-21
Mgl huu:
Ene nuhurt yur ni hiij buteesen yum bna uu mgl iin hugjliig sanaataigaar hoish changaagch shig haragddag. Uurt ni lav mongoliig hugjuuleh uhaan setgel baihgui ee sanal niilj bna uu
2015-04-21
Ner:
Teneg mal art tumeniihee ireeduigeer shoy hiigeed.!!! Ajil hiideggui,dandaa yaduusiin neriig barij shoy hiin.!!! Chi gertei hevdech bai oyuntolgoi chamaig hoollono gej shoy daad!!!
2015-04-21
xunn:
Yag unendee ganbaatar gej gaigaas ix bolj bga shuu!!!
2015-04-20
Зочин:
ODOO MONGOL HUN TARTAGTAA TULJ AJILTAI TSALINTAI OLSOHGUI UHEHGUI BAIH N TUILIIN HEREG BOLLOO. HETERHII IH OYUNII BOLOOD HOOLNII EDIIN ZASGIIN YADUURALD ORUULAAD ULS TORCHID GADNIIHAN ASHIGTAI BAIH TOGLOLT EHLEH GEJ BAINA. OLSGOLON YADUURSAN MONGOLCHUUD AJILTAI BAIHIIN TULD ASHIGGUI GEREEG SHUUMJILSEN GANBAATAR BOLOOD EH ORONCH UZELTEI HUMUUSIIG MUUGAAR HARAGDUULJ DAIRCH ARD TUMEND NER HUNDIIG UNAGAH AJIL EHELJ BAINA.
2015-04-20
Baagii:
Ta bolioch ee. Dandaa nuuts ajillagaa yavaad bna gej hardah chini ovchin gene lee shuu. Eruul saruulaar yumand handaj uzeech. Bi l lav Mongol hun hezee ch gadniihand ulsaa nair tavin ogno gedegt itgehgui, uhaand ch bagtahgui bna.
MGLHUU:
GANBAATARIIN ESREG AJILLAGAA SUULIIN UYD HEVLEL TSAHIM YURTUNTSUUR MASH IH IDEVHJLEE. ENE HUN TORD GARJ HUDLAA YARIJ MONGOLIIG ZARJ BAYJSAN GEJ UU. 1990 ONOOS HOISHIH ULS TORCHDIIN BAIDLIIG HARAH HEREGTEI. S. BAYAR ELBEGDORJ BAYARTSOGT BATHUU ZORIGT SU BATBOLD LU. BOLD GEED MONGOLIIN ULSTORCH TERBUMTANGUUD OORSDIINHOO TOLOO MONGOLIIN ARD TUMNIIG TARHIIN UGAAJ YADUURUULJ ODOO BUH YUMNII BURUU GANBAATAR GEJ ZAHIALAAD BAIGAA YUMUU? MONGOLOO ZARJ BAYJSAN HUMUUSIIG TENGER NIRGEG...
2015-04-20
болд:
эх оронч уриа орилсон энэ гамба гэдг гөлөгнөөс болж олон хүн ажилгүй болсон байх
2015-04-20
фэнгшуй:
Ганбаатар зайлаасай бас бие даагч новшнууд
2015-04-20
Зочин:
ene gaigaas bolj mash olon myangan mongolchuud ailgui bolson
2015-04-20
Зочин:
Ганбаатар Уянга мэтийн ийм новшнуудыг Монголын улс төрөөс зайлуулах хэрэгтэй.
2015-04-20
Good:
Sain Setguulc bna. ZOB bicib
2015-04-20
Zocin:
Ganbaa yunga 2 sain bna. Buh zuiliig zogsooj cadnaa. Mongolcuud ene 2 oos salingaa abna biz.
2015-04-20
Zocin:
Ganbaa yunga 2 sain bna. Buh zuiliig zogsooj cadnaa. Mongolcuud ene 2 oos salingaa abna biz.
2015-04-20
Bolj:
Teneg mongolcuud yunga, ganbaatar taiga saihan amidral. KAZINO geree mere buteegdhuun bosgolt Hereggyi. Tam cig baisgaabyh zuiliig haruulj gutaah ni mongol zan. Bid iim l ard ard Tymen...IiM ard TYMEN TaM CIG AMIDRANA.
2015-04-20