О.Магнай: Тавантолгойн гэрээ УИХ дээр унавал Монголын эдийн засаг тун хүнд болно

img

О.Магнай ТВ8 телевизээр таван толгой төслийн талаар байр сууриа илэрхийлснийг сийрүүлэн хүргэж байна.

О.Магнай : Тавантолгойн гэрээн дээр нэг зүйлийг маш тодорхой болгох хэрэгтэй. Юу вэ гэхээр энэ гэрээг, энэ уурхайг, энэ төслийг явуулъя гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа болов уу гэж ойлгож байгаа. Одоо М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийн гэрээний төсөл байна. Энэ гэрээний төсөлтэй танилцсан. Ерөнхийдөө өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад зах зээл дээр байгаа түүхий эдийн үнийн нөхцөл байдал бол яах аргагүй бидний эсрэг үйлчилж байгаа хүчин зүйлүүдийн нэг мөн.

Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө энэ гэрээг хийсэн бол бид илүү өөрсдөдөө ашигтай нөхцөлөөр хийх боломж байсан уу гэвэл байсан.


Тэгэхээр энэ дээр олон хүчин зүйлийг тооцох ёстой. Нэгдүгээрт бидний зарах гээд байгаа коксжсон нүүрсний үнэ ердөө 22-23 долларын хэмжээнд л байна. Дээрээс нь гол худалдан авагч бол яах аргагүй БНХАУ. Сая н.Дашзэвэг гуай транзит тээврийн үнийг ярилаа. Бид БНХАУ-ын Засгийн газартай ерөнхийдөө тохирсон транзит тээврийн үнэ байгаа. Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрээр манайд үзүүлэх хямдралуудыг ч тодорхой тусгасан. Энэ бол нэгдүгээр асуудал.



Тэгэхээр яг одоо энэ гэрээг УИХ руу оруулаад ямар үр дүн гарахыг хэн ч мэдэхгүй байна. Яагаад гэвэл УИХ 76 гишүүнтэй. Тэнд олон уур амьсгал байгаа. 76 хүний  санаанд тааруулж энэ гэрээ батлагдана гэвэл их хэцүү зам туулах гээд байна шүү дээ.


 Ер нь цаашдаа ЗГ, УИХ юу хийх ёстой юм бэ. УИХ-д Үндсэн хуулиар хүлээсэн гурван үүрэг байгаа. Хууль батлах, хуулийг сурталчилах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Гэтэл бүх гэрээ хэлэлцээр УИХ-аар орж, 76 хүний зөвшөөрлийг авч цаашаа явдаг жишээ стратегийн орд болгон дээр тогтох юм бол ер нь монголд яваандаа томоохон төслүүд явахад туйлын хүндрэлтэй асуудал үүснэ нэг талаас.

 



Нөгөө талаас би нэг жишээ татъя. Гэрээг хальт харсан. Манайх 600 сая долларын урьдчилгаа авч байгаа юм шиг байна лээ. Тэр нь ойролцоогоор жилийн 4 хувийн хүүтэй. Татвараас хөнгөлөөд, чөлөөлөөд явахаар 30 жилийн дотор 2 тэрбум орчим болж байгаа. Манай хөнгөлөлт 1.2 тэрбум гэвэл шууд утгаараа манай талын авах мөнгө бол тодорхой биш. Ерөнхийдөө бараг хасах талдаа гарч байгаа иймэрхүү нөхцөл байдалтай байгаа.


Тэгэхээр одоо яах ёстой юм. Үнэхээр УИХ үүнийг засаад залруулаад, хөрөнгө оруулагч тал зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу энэ туйлын хэцүү, цаашид яахыг хэн ч мэдэхгүй нөхцөл байдал үүсчихээд байна. УИХ нь юу ойлгож байгаа юм. 14 хоногийн дотор шийднэ гэсэн  тэр хугацаа нь сая 2 дахь өдөр эхэллээ. Бид дахиад 14 хоног хүлээх хэрэгтэй болж байна.



Нэг л үнэн зүйл байна. Монголд өнөөдөр 100 мянган ажлын байр хэрэгтэй байгаа байхгүй юу. Үүнийг шинээр би болгож чадах юм бол гэмт хэрэг, архидалт гээд нийгмийн шүдний өвчин болоод байгаа асуудлын 70 хувийг шийдэж болно гэсэн судалгаа байгаа. Нийгмийн болохгүй бүх зүйлийн суурь хүчин зүйл бол ажилгүйдэл. Ажлын байрыг бий болгохын тулд монгол шиг жижиг зах зээлд яах аргагүй уул уурхайн томоохон төслүүдийг маш хурдан, яаралтай явуулах шаардлага, нөхцөл зайлшгүй тулгараад байна.



Мэдээж Монгол Улсад ашигтай байх нь нэг номерын асуудал мөн боловч өнөөдөр гадаад нөхцөл байдал бүх хүчин зүйлийг тооцоод эцэст нь энэ төсөл явах ёстой гэсэн зарчим, байр суурьтай байгаа юм.

 

Эх сурвалж: Olloo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-21
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-21
Зочин:
Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-21
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм.
2015-04-21
Зочин:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-21
Зочин:
Бүх муу юмны үндэс-шунал. Жефри Чосер
2015-04-21
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-04-21
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-21
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-21
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-04-21
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-04-21
Зочин:
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. Хораций
2015-04-21
Зочин:
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
2015-04-21
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-21
Зочин:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-21
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-21
Зочин:
Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? Күнз
2015-04-21
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-21
Зочин:
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
2015-04-21
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-21
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-21
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-21
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-21
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-21
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-21
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-21
ЗОЧИН:
МАГНАЙ ТООЦОЖ ЧАДСАН УУ?
2015-04-21
ЗОЧИН:
МАГНАЙ ТООЦОЖ ЧАДСАН УУ?
2015-04-21
Зочин:
Gansuh battulga enhbold nar ard tumen gej hudlaa uursdiin erh ashigaa urd tavij Uls oronoo hohirioj ba turuus iim humuusiig zailuulah heregtei enhbold iig ih hural aas ogtsoruul
2015-04-21
Зочин:
Gansuh battulga enhbold nar ard tumen gej hudlaa uursdiin erh ashigaa urd tavij Uls oronoo hohirioj ba turuus iim humuusiig zailuulah heregtei enhbold iig ih hural aas ogtsoruul
2015-04-21
Зочин:
Magnai zuv yarij bna, demjij bna. Amjilt husiie.
2015-04-21
Зочин:
Ene gansuh,battulga,enhbold nariin humuusiig ih hurlaas zailuulaachee, Uursduu hiihgui , humuusiin hiih gej baigaa ajild dandaa saad bolj bhiimaa. Arai ch dee, Namiinhaa bodlogiig ch demjihgui, iim humuusiig namaasaa garh=gah heregguihdee,
2015-04-21
Зочин:
tavan tolgoigoo hurdan yavuulaachee. Z. Enhbold ajild saad bolohoo boliochee.
2015-04-21
Mongol:
Jenko battulga,z.enkhbold 2 gatsaagaad baigaa yum.deer n Heden populistuud.Mongoliin hogjild gai Bolson novshnuud
2015-04-21
зочин:
Таван толгойн тухай өчигдөр хуульч хэмээгч үл мэдэгч Гансүхийн ярилцлагыг ийгл ТВ ээр үзэв. ММС өрөнд баригдаад дампуурах гэж байгаа гэж ирээд бурав. Компани дампуурах эсэхийг эзэд нь цаашилбал шүүхээс тогтоодог болохоос нэг муу новш хэлээд байдаг ч юм биш Зээлтэй болохоороо дампуурдаг гэж хуцаад юу хэлж байгаа ч мэдэхгүй Монголчууд угаасаа тэнэг эдүүгээ бүр мунхарч гэж Чойном хэлсэн нь үнэн шүү
2015-04-20
Mongol:
Jenko battulga,z.enkhbold 2 gatsaagaad baigaa yum.deer n Heden populistuud.Mongoliin hogjild gai Bolson novshnuud