Тэтгэвэр тогтоолгоход сонголт хийх бололцоог олгосон
2015-04-21

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хуулийн төслийг танилцуулсан юм.

 

Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх талаар үе үеийн Засгийн газраас  анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тухайлбал, УИХ-аас  1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна.  Энэхүү хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр  болон түүнээс  хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодон нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход оршдог.  2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлсэн болно. Уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна.

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоожээ.  2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх  15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзжээ. Ингэхэд  зарим даатгуулагчийн 1 сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.

 

Тиймээс Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 1 зүйлтэй боловсуурлжээ.  Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгасан байна.

 

Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, ахмад настны нийгмийн баталгааг хангах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад эерэг үр дагавар гарна гэж хууль боловсруулагчид үзжээ.  Хуулийн төсөлтэй холбогдуулан С.Эрдэнэ сайд танилцуулга хийснийхээ дараагаар гишүүдийн асуултад хариулсан юм. 

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-1960 онд төрсөн хүмүүсийн нэрийн дансыг тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсоноос болоод бага тэтгэвэр тогтоогдох гээд байна гэж ойлгогдож байна. Сонголт хийх бололцоо олгоё гэхээр  мөнгөн дүнгийн ялгааг нь хэлж болох уу?

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

-Тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс харъяа аймаг, сумын Нийгмийн даатгалын санд очиж  сонголтоо хийнэ. Тэтгэвэр авагчийн эрхийг дээдэлсэн зарчмаар энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Хэрвээ энэ хууль батлагдаад гарвал  мэдээлэл, сурталчилгаа явуулна.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Сөрөг үр дагавар бий юу?

-Хуулийг дагаад нийгэм эдийн засгийн  сөрөг үр дагавар гарахгүй. Хуучин хуулиар бодуулъя гэвэл дараасан 60 сар буюу 5 жилийн дунджаар тооцон бодож тэтгэврийг нь тогтооно. Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн тухай төрөөс баримтлах бодлогод бид 1960 он гэдгийг 1970 эсвэл 1979 он гэж өөрчлөн оруулахаар тусгаж байгаа. УИХ-д үүнийг хэлэлцэж байгаад шийднэ. Хэрвээ 1979 оноор шийдвэл  Нэрийн дансны хуримтлал бүрдэх юм.

 

ХАХНХЯ-ны газрын дарга Ц.Туваан

-1960 онд төрсөн 55 нас хүрсэн эмэгтэй хүн тэтгэвэр тогтоолгох нас нь болсон байгаа. Жишээлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн,  55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авна. Харин уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байх аж. Хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 100,3 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30,0 гаруй хувиар бага байх нөхцөл үүссэн.

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт тавьсаны дараагаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-02
malchi:
S.erdene olon hun alsan hun gesen. said bolchihdog mun aimaar hunee
2015-04-22
Zo:
C.erdene aimaar tsaraitai xaragdaxaar yumaa
2015-04-22
Зочин:
Тэтгэврийн сангийн хэдэн төгрөгөө сайн манал даа, өөрөө ч гар хүрч болохгүй.
2015-04-21