Монголын цанчид марафон тэмцээнд оролцож байна

ОХУ-ын Улаан Үд хотоос 180 км зайд орших Баргузинский районд Буриадын Засгийн газрын нэрэмжит цанын марафон тэмцээн өнөөдөр эхэллээ.
Цанын марафон тэмцээнд Монгол улсаас 23 тамирчин өрсөлдөж байна.
Тодруулбал, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн насанд оролцож байгаа юм.
Энэ удаад анх удаа Монголоос ийм өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж оролцож байгаа аж.
Буриадын Засгийн газрын нэрэмжит цанын марафон тэмцээн энэ сарын 24-25.ны өдрүүдэд Байгаль нуурын мөсөн дээр болж байгаа юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ