“Эвлэрлийн гэрээ”-ний ард ийм нууц бий юу
2015-04-25

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нууцын зэрэглэлтэй нэгэн асуудал өнөөг хүртэл олны анхаарлыг татаж буй. Тэр нь Монголын Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн хооронд байгуулсан гэх “Эвлэрлийн гэрээ”. Өнөөг хүртэл нууц хэвээр байгаа энэ гэрээгээр ямар асуудал зохицуулах, Оюутолгой хэрхэн урагшлах, хойшлох нь ч тодорхойгүй. Товчхондоо Оюутолгойд яг ямар өөрчлөлт орох гээд байгааг ард түмэн битгий хэл УИХ, Засгийн газрын гишүүд ч мэдэхгүй байгааг зарим эх сурвалж хэлж байна. Зөвхөн ерөнхий танилцуулга хийгээд эдийн засгийн хямралаас гарахын тулд үүнээс өөр арга зам байхгүй, дэмж гэж сайд нарт тулгасан сурагтай.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Рио Тинтотой үндсэн асуудлуудаар  зарчмын тохиролцоонд хүрч чадсан гэдгээ дуулгасан. Ингэснээр Оюу толгойн далд уурхайн хөдлөх боломж бүрдэж, дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэх  үүд хаалгыг нээж өгч байна хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн талаар ямар нэг шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Тэр нь одоо яригдаад буй “Эвлэрлийн гэрээ” бололтой. Тэгвэл нууц гэж тас дараастай байгаа “Эвлэрлийн гэрээ”-ний эргэн тойронд юу байгааг таамаглаж үзвэл ийм дүгнэлт гарч байна.

 

  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал бүрээр яамдуудаас санал авдаг. Гэтэл Оюутолгойн төслийн далд уурхайг санхүүжүүлэх төслийн талаар яамдаас санал аваагүй.
  • Засгийн газрын гишүүдэд танилцуулаагүй.

 

  • Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт олгосон байна.

 

  • Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчив. Учир нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Бямбасайхан нь сүүлийн жилүүдэд Оюутолгойг лоббидох ажлыг зохион байгуулдаг байсан. Ийм хүнийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн явдал болсон. Учир нь Оюутолгойг лоббиддог Б.Бямбасайхан Монголын эрх ашгийн үүднээс хандах уу? гэдэг асуудал эргэлзээ төрүүлнэ. 

 

  • Д.Ганболд ч бас Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчив. Учир нь тэрбээр өмнө Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн байсан. Ийм алба хашиж байсан хүнд Оюутолгойн нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл. Тэр бас Монголын эрх ашигт нийцүүлэх үү?

 

  • Монголыг зөвшөөрөөгүй байхад Монголын нэрийг барьж мөнгө босгоно. Учир нь "Оюутолгой" ХК нь өөрийн хөрөнгө, уурхай ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалж мөнгө босгоно. "Оюутолгой" ХК-ийн нийт хөрөнгийн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг. Гэтэл 34 хувийг эзэмшдэг Монголын талаас асуухгүй, УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр мөнгө босгохоор болов. Энэ нь олон хууль зөрчсөн үйлдэл бөгөөд зөвшөөрөлгүй барьцаа, баталгаа гаргаж байна. 

 

  • Энэ гэрээний дагуу 4.2 тэрбум долларыг дэлхийн зах зээлээс босгоно. Энэ зээлийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулна гэж монголчуудад ойлгуулж байгаа. Гэвч уг мөнгийг Оюутолгойн бүтээн байгуулалтад биш Рио Тинто татан авч  ашиглана. Тэгэхээр Монголын нэрийг барьж босгох 4.2 тэрбум ам.долларын зөвхөн нэг хэсгийг л Оюутолгойд зарцуулж бусдыг нь толгой компани мэдэж зарцуулна гэсэн үг.

 

  • Монголын татварын алба буруутай болж хувирав. "Оюутолгой" ХК-д ногдуулсан 130 сая.ам долларыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 30 сая.ам доллар болгож бууруулсан. Гэтэл саяны нууц "Эвлэрлийн гэрээ"-гээр 30 сая ам.долларыг цуцалж, "Оюутолгой" ХК зөрчил гаргаагүй гэж үзэв. Тэгэхээр Татварын ерөнхий газрыг буруутгасан хэрэг болов.

 

  • Төслийн санхүүжилтийн баталгааны хураамж гэгчийг зөвхөн "Оюутолгой" ХХК-д ногдуулна. Ингэх нь хувь нийлүүлэгчийн гэрээг зөрчиж байгаа бөгөөд Монголын талд ашиггүй. Одоогийн байдлаар баталгааны хураамж нь 536 сая ам.доллар бөгөөд цаашид өснө.

 

  • Оюутолгойн ТЭЗҮ-г өөрчилж эхэлсэн гэсэн мэдээлэл түгж эхлэв. Үүнд мэргэжлийнхэн дүгнэлт хийж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлэв.

 

  • Ч.Сайханбилэгийн Засгийн газрын "Рио Тинто"-той хийж байгаа "Эвлэрлийн гэрээ"-гээр Монголын биш “Рио Тинто”-гийн үр өгөөжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх, давуу байдал бий болгох боломжийг нээж өгөв.

 

  • Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто"-гийн санхүүгийн нөхцөл хүндэрсээр байна. Учир нь тус компанийн 2010-2013 оны санхүүгийн тайлангаас нь харахад урт хугацаатай оруулагч болон банкны зээлийн хэмжээ нь нэмэгдэж 25.735 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

  • Оюутолгойн нууц, далд гэрээг УИХ-аар хэлэлцсэнгүй.

 

  • Нууц гэрээний талаарх мэдээллийг УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд ч авч хэлэлцээгүй байна. Учир нь тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гэж Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн гэсэн яриа тархаж байна.

 

  • Оюутолгойн нууц гэрээг АН, МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхгүй явуулах лобби бүлгийг Засгийн газраас байгуулсан гэх шуум байна. 14 хоногийн өмнө яригдсан нууц гэрээний талаар эх баригч хоёр намын бүлэг нэг ч үг дуугараагүй байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
яана даа:
хайран баялаг
2015-04-27
Зочин:
Ийм л байгаам даа УИХ ын тэнэг гишүүд нь мэдээгүй л яваа даа
2015-04-26
temka:
tegshnshd
2015-04-25
Дорж:
Нэрээ бүтэн биччиич бат
2015-04-25
асда:
Батаа битгий хятадуудын захиалгаар юм бичээд байа
2015-04-25
Зочин:
shuum gedeg baliar oros ugee bolildoo..hel buzarlaad bh yum
2015-04-25