ШИНЭ ЗГ-ЫН СОРИЛТ: ӨР ТАВИХ УУ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ УУ?

img

Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт давхацсан эгзэгтэй цаг үе тохиож байна. Хуучин засаг огцорч, шинэ засаг бүрэлдэх үйл явц үргэлжилж буй энэ үед Монгол Улсын эдийн засгийг “томоохон сорилт” хүлээж байна. Шинэ Засгийн газар түүхэндээ байгаагүй  их өрийг өвлөн авч, үүнийг зохицуулах хүндхэн үүрэг хүлээнэ.

2025 оны эхний улирлын байдлаар Засгийн газрын нийт өр 34.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан нь манай эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж, Засгийн газрын өр таазандаа тулах эрсдэлийг бий болгож байна. 

Ийм нөхцөлд шинэ Засгийн газрын анхаарал хандуулах ёстой хамгийн чухал чиглэл бол гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гацаанд орсон уул уурхайн том төслүүдээ хөдөлгөх юм. Эдийн засгийг эрчимжүүлэх тэлэх хамгийн боломжит хувилбар нь уул уурхайг солонгоруулах. Монгол улс цаашид зөвхөн нүүрсний экспортод найдалгүй харин уул уурхайн салбараа төрөлжүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа тэлэх, үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, валютын нөөцөө зузаатгах боломжтой. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт гадаадыг шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олборлох ашигт малтмалын нэр төрлөө нэмэгдүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах “мега төсөл” болох юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь дотоодод дутагдаж буй хөрөнгө оруулалтыг нөхөж, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх боломж. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн салбарын гарцыг нэмэгдүүлэх нь ойрын болон дунд хугацаанд хэрэгжих мега төсөл. Өр тавьж хэрэгжүүлэх мега төсөл бус гадаадын хөрөнгө оруулалтыг нэн түрүүнд татахаар эрэмбэлж, уул уурхайн том төслүүдээ хэрэгжлүүлж чадвал өмнөх засгийн газрын 14 мега төслийг өрийн дарамтгүй өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэх ч боломжтой.

Өмнөх засгийн газар юун дээр алдав?

Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын 2024–2028 оны хооронд хэрэгжихээр тооцоолсон эдгээр төслүүдийн зорилго нь ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж 14 хувь болгох, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх явдал байв. Эдгээр төсөлд нийт 43.5-100 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо бий. Харин энэ хөрөнгийн эх үүсвэр нь зээл, өр гэж тооцоолсон нь сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан нийт өртэй дүйцэхүйц хэмжээг нэг жилийн дотор тавих эрсдэлтэй алхам.

Түүнчлэн ТЭЗҮ-гээ дуусаад өрөмөө тавихад бэлэн болоод байгаа олборлолтын төслүүдийг гацаан шантаажлаж буй эх орончдыг өөгшүүлж, арга хэмжээ аваагүй.  Тухайлбал өмнөх Засгийн газар газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөлд баримтлах байр сууриа тодорхой болгоогүйгээс гадна гадаадын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо сайжруулах бодит дэмжлэг үзүүлээгүй. Уул уурхайн том төслүүдийн хувьд “эх оронч” гэх сорилттой нүүр тулсаар байгааг анхаарах нь зүйтэй.

Тиймээс шинэ Засгийн газар өмнөх бодлогыг залруулж, томоохон уул уурхайн төслүүдийг “мега төсөл” хэлбэрээр дахин тодорхойлон, гадаадын хөрөнгө оруулалтыг татах стратеги боловсруулах шаардлагатай байна.  Хэрэв уул уурхайн салбар урагшилж, зөвхөн нүүрс бус бусад ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал валютын урсгал нэмэгдэж, төсөвт орох орлого өсөх бодит боломж бүрдэнэ.

Монголд өнөөдөр дэлхий дахины анхаарлыг татаж буй газрын ховор элемент, геополитикийн эрсдлээс хамгаалах алт, цахилгаан машин сэргээгдэх эрчим хүчний чухал түүхий эд зэсийн арвин нөөц бий.  Эдгээр баялгийг эдийн засгийн бодит өсөлт рүү чиглүүлж чадвал, Монголын эдийн засаг тэлж, тогтвортой хөгжих зам нээгдэнэ.

Эцэст нь, эдийн засгийн тогтвортой байдал бол Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны суурь юм. Шинэ засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж чадвал өнөөгийн хямрал бол боломж болон хувирах билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Elizabeth Rush:
God bless Capital Crypto Recover Services for the marvelous work you did in my life, I have learned the hard way that even the most sensible investors can fall victim to scams. When my USD was stolen, for anyone who has fallen victim to one of the bitcoin binary investment scams that are currently ongoing, I felt betrayal and upset. But then I was reading a post on site when I saw a testimony of Wendy Taylor online who recommended that Capital Crypto Recovery has helped her recover scammed funds within 24 hours. after reaching out to this cyber security firm that was able to help me recover my stolen digital assets and bitcoin. I’m genuinely blown away by their amazing service and professionalism. I never imagined I’d be able to get my money back until I complained to Capital Crypto Recovery Services about my difficulties and gave all of the necessary paperwork. I was astounded that it took them 12 hours to reclaim my stolen money back. Without a doubt, my USDT assets were successfully recovered from the scam platform, Thank you so much Sir, I strongly recommend Capital Crypto Recover for any of your bitcoin recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity concerns. You reach them Call/Text Number +1 (336)390-6684 His Email: Recovercapital@cyberservices.com Contact Telegram: @Capitalcryptorecover His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2025-06-16