Украины зүүн хязгаарт өрнөж буй хямралаас үүдэж АНУ, Их Британи тэргүүтэй 11 улс ОХУ-ын Засгийн газрын эсрэг худалдаа болон бусад салбарт хориг тавьсан билээ. Төрийн Дум дахь “Либерал ардчилсан” намын гишүүн Егор Анисимов ОХУ-ын эсрэг хориг тавьсан барууны орнууды киног Орост гаргахыг хориглох хуулийн төслийг санаачилсан тухай “www.newsler.ru” мэдээллээ. Энэхүү хуулийг Төрийн Дум хэлэлцэхээр төлөвлөж байгааг орон нутгийн хэвлэлүүл мэдээлэв.
Егор Анисимов “www.stolica.onego.ru” сайтад “Оросын эсрэг хориг тавьсан АНУ тэргүүтэй орнуудын кино манай улсын телевиз, кино театрт өнөөдрийг хүртэл гарсаар байна. Би энэхүү уран бүтээлүүдийг үзсэн учир тэдэнд мөнгө төлдөг. Энэ бол хууль бус” гэж ярьжээ.
Гэхдээ энэхүү хуулийн төслийг тус улсын оюутан, залуус эсэргүүцэж байгаа бөгөөд “Нэг талыг барьсан” гэж шүүмжилсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |