Талхаа хөрсөндөө булаад эхэлжээ

img

Талхаа хөрсөндөө булаад эхэлжээ

 

 

 

Юун түрүүн энд дурьдагдах нэг шинэ мэдээ байгаа юм. Талхны үнэ өчигдөр өглөөнөөс тус бүрдээ 100-150 төгрөгөөр нэмэгджээ. "Талх чихэр" ХХК-ны “Мишээл” зүссэн талх 1450 төгрөг болсныг нэг худалдан авагч их л эмзэглэн хүлээж авахтай таарлаа.

 

“Үйлдвэрүүд бүгд яриад нэмсэн гэсэн. Тариа будааны хэрүүлээсээ болоо биз” гэж дэлгүүрийн худалдагч хүүхэн товч тайлбар өглөө. Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсэн тарифаар мөрдөгдөж байгаатай холбоотой гэж ярих ч хүн байна. Энэ нь ортой байх. Одоогоор талхны үнэ нэмсэн талаар үйлдвэрлэгчдийн зүгээс өгсөн албан ёсны тайлбар харагдахгүй байна.

 

Энэ хавраас талх, гурил ярихаар Цавуулаг, Тариаланчид, Бурмаа гэсэн холбоо гурван үг орж ирдэг болсон. Жагсаал цуглаандаа хүрч хаврын тариалалтдаа гарна гарахгүй гэж туниж байсан нөхдүүд талбайдаа гарсан байж таарна. 

Цаг уурын хүрээлэн дөрөвдүгээр сарын 20-ноос зуны улирлын ерөнхий төлөв гаргадаг байна. Энэ төлөв гарсны дараа  хөрсний чийг хэр байна, зургаа, долдугаар сард хэр халуун байх вэ гэдгийг тооцож, эрдэм шинжилгээний байгууллагаас тухайн жилийн хаврын  тариалалтыг хэзээ эхлүүлж, юуг анхаарах талаар зөвлөмж гаргадаг. Тэгэхээр энэ долоо хоногоос хаврын тариалалт ид ажил болж эхэлж байгаа хэрэг.

 

 Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах том зорилтыг дэвшүүлсэн гэж яригдсан. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэсэн гэж мэдээлэгдсэн. Харин энэ жил хураан авна гэж төлөвлөсөн 465.7 мянган тонн буудайныхаа цавуулгыг дахиад багадлуулсан “нээнтэгт” унахгүйн тулд тариалчанчид маань хэрхэн анхаарч байгаа юм болдоо.

 

Холбогдох яамны албаны хүний яриа бол ам бардам л байна. 20 мянган тонн хүртэлх үрийн буудайг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хүрээнд сонгон шалгаруулалт хийж, үр оруулж ирэх аж ахуйн нэгжүүдэд квот олгосон. Энэ дунд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 8.8 мянган тонн үр оруулж ирэх ёстой. Гэрээ хэлцэл нь хийгдэн түрүүчээсээ орж ирж байна. Үүнээс гадна гурилын үйлдвэрүүдэд үрийн буудай оруулж ирэх квот өгсөн юм байна. Гурил үйлдвэрлэгчид тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй намар ургац авахаар тохиролцож, үр олгох зохицуулалтыг хийсэн гэж байна. 

Хаврын тариалалтанд зориулж тариалан эрхлэлтийг дэмжих сан дизелийн түлшийг 50 хувийн урьдчилгаатайгаар 1 литрийг 1740-1820 төгрөгөөр, Дархан хот дахь Шунхлай компанийн салбар 1 литрийг 1580 төгрөгөөр урьдчилгаагүй намар эргэн төлөгдөх нөхцлөөр аж ахуйн нэгж, иргэдэд гэрээний дагуу нийлүүлж эхэлсэн гэж Дархан уул аймгаас лав сайн мэдээ ирж байна.

 

Энэ өдрүүдэд эх орон даяар ирэх жил идэх талх, амтлах ногооныхоо үрийг хөрсөнд булах их ажлыг тариаланчид эхлүүлж байна.   

 

Ер нь бол манай улсад үр тариа илүүдэлтэй болсон гэж ойлгогдохоор  маргаан талцаан хаваржин өрнөсөн. Энд нэг зүйлийг анхаарах ёстой санагдсан. НҮБ-ын тооцоолсноор дэлхий нийт нэг жилдээ дунжаар 750 сая үр тариа хурааж авч байгаа ба энэ төрлийн түүхий эдийн үнэ буурах хандлагатай байгааг онцолсон байдаг. 2010-2013 онд 1.8- 2.4 пунктээр унаж иржээ. Харин нөгөө талд нь ирээдүйд нүүрлэх хүнсний хомсдлыг тооцоолон үр тариаг ихээр худалдан авч нөөцөлж байгаа улсууд ч байгаа. Харин бид өөрсдийгөө элбэг хангадаг болсон ч гаднаас үр тариа давхар экспортлох тухай маргаантай.  Үр тариа хангалттай байгаа хэрнээ талхны үнэ өсөлттэй.

Төмс ногоо нь зоорьгүй дээ үнэгүйдэж , үр тариа нь цавуулаггүй гэж адлагдаж ард нь талхны үнээ өсгөөд  байхгүйн тулд төр тариаланчид хоёр одооноос холоо харж хамтдаа алхвал сайн юм.

 

П.Баяр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
2015-04-27
Зочин:
Женко Баттулга нэмээд биз дээ. Чадаж байгаа юманд.
2015-04-26
зочинф:
СОНИН ЮМ ШҮҮ ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ХУГАЦААНД МАНАЙД ҮНЭ БАЙНГА ӨСӨЖ ИРСЭН ШАЛТГААН НЬ ШАТХУУНЫ ҮНЭ ДОЛЛОРЫН ХАНШ БАЙЛАА ГЭЖ ХАРИН СҮҮЛИЙН БАРАГ 1 ЖИЛ НЕФТНИЙ ҮНЭ БАЙГААГҮЙГЭЭРЭЭ УНАЖ СҮҮЛИЙН САР ХАГАСТ ДОЛЛОРИЙН ХАНШ ХУРДТАЙ БУУЖ ЭХЛЭВ ХАРИН МАНАЙД ҮНЭ ААНАЙЛ ӨССӨӨР талхны хувьд шалтгаан нь их амархан цахилгааны үнэ өссөн гэв ХЭЗЭЭ ИНГЭЖ ХУДЛАА шааж ХҮНИЙ ХАРМАЙ ХОТ суулихаа болихийн БЭ
2015-04-26
Gfgfgfg:
Женкогийн шунал, санаагаараа болохгүй бол луйвардаж өөрийн болгосон мах гурил талхны үйлдвэрээсээ гардаг бүгдийнх нь үний нэмэж кайф авангаа халаасаа түнтийлгэж бусдыг бойкотлодог болсоор удаж байна даа
2015-04-25