Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, Б.Сугаржаргал нар аваргалав

img

 

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жиү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд амжилт дүүрэн оролцож байна.

 

Тэмцээний ягаан бүс М2 +95 кг-ын жинд улсын аварга Г.Эрхэмбаяр, цэнхэр бүс +95 кг-ын жингийн барилдаанд олон улсын хэмжээний мастер улсын начин Б.Сугаржаргал,  мөн цэнхэр бүс М2 +95 кг-ын жинд улсын арслан Д.Азжаргал нар аваргын алтан медалийг зүүлээ.

 

Мөн олон улсын хэмжээний мастер О. Болд-Эрдэнэ бор бүс М1 85 кг-ын жинд аваргалсан бол А.Мөнхбаяр 65 кг-ын жинд хүч үзэж хүрэл медалийн тавцанд зогслоо. Манай эмэгтэй бөхчүүдээс цэнхэр бүс +75 кг-ын жинд ази тивийн аварга О.Жаргалсайхан мөнгөн медаль хүртжээ.

 

Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

 

 

 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ