Ухаалаг “хогийн сав”

img

Ухаалаг “хогийн сав”

 

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр саяхан “тохиов”. Энэ өдөр пролетарийн хувьсгалын их удирдагч сартваах В.И.Ленин мэндэлсэн өдөр тул тохиов хэмээн хашилтад авсангүй. Тун цартай тэмдэглэж хотоороо гарч коммунист субботник хийж хогоо ачдаг. Хүн бүр завгүй гадаа зогсдог өдөр байсныг дурсаж байна. Дандаа зангиатай зурагтаар гардаг дарга нарыг энэ өдөр ажлын хувцастай, гартаа бэлийтэй байгаагаар нь цорын ганц телевизийн сувгаараа оройжин харж болдог байв.

 

Хааяа санагалздаг социолист нийгмийг суурийг тавьсан удирдагчийнх нь  төрсөн өдрөөр төрөлх хотоо тохижуулах бүх нийтийн цэвэрлэгээ хийх уламжлал өдгөө ч хэвээр байгаа нь сайшаалтай. 2010 оноос эхлэн нийслэлд дөрөвдүгээр сарын 22-ныг “Хоггүй өдөр” болгон зарласан байдаг.  

 

Манай нөхцөлд төсөөлөхөд бэрх ч гэсэн ийм өдөр байна. Хэрэгжилтээрээ бол хогноосоо салах хөдөлгөөн дорвитойхон явагддаг өдөр. Хэр хэрэндээ хөдөлж хэдэн тонн хог хаясан л байх. Харин Сэлбэ голын орчим хөөрхий сэг зэмтэйгээ үлдлээ. “Хоггүй өдөр”-ийн дараа   ТББ-ын залуучууд Сэлбэ голын эрэг орчмыг цэвэрлэх болсон гэж дуулдсан. Туул гол мөн адил. Энэ өдөр анхаарлын гадна үлдээгүй.

 

Гол ус, байгаль хамгаалахыг дагаж бас нэг өвөрмөц популизм бий болсон харагдана. Олны анхаарлыг татах, ямар нэг үйл ажиллагаа өрнүүлэх гэж байгаа бол Туул , Сэлбэ голын эрэг хавийн хогийг түүгээд гүйцгээдэг болж. Нэг бол аль нэг ТББ байгууллага байгаль хамгаалах төсөл ажлынхаа тайланг гаргах дөхөөд ирвэл Туул, Сэлбэ голын эрэг орчмоор тампуу, тор бариад гинжинд тараад алхаад эхэлдэг болсон. Хог нь эрж хайлгахгүй хөглөрөөд л байж байгаа харагддаг. Хэвлэлийнхэн ийм сайхан санаачилгыг харахгүй өнгөрөөхгүй. Магтан алдаршуулна.      

 

Бүхнийг харлуулж сэтгэл дэвсэн байгаль эхээ хамгаалдаг хөдөлгөөн, хамт олон залуусыг үгүйсгэх гэсэнгүй. Бид ер нь хэт хэлбэрдээд сурчихсан байгаа талаар л бодлоо хуваалцаж байна.  Мөн маш үрэлгэн буюу  “хогтой” удаан нөхөрлөх буруу үйл ажиллагаатай. Халз урдуур урсаж хогондоо даруулж байгаа Сэлбийн хогийг ачих, харах эзэнтэй болгох ажил хавар, намар болгон өрнөөд байгаа нь энд урт холын сайн бодлого байгаа шинж лавтай биш. Туул гол хоггүй болоход хийх ажилгүй болчих хөдөлгөөн байгуулага ч байгаа л байх.  Хогтой байх нь “хог цэвэрлэнэ” гэж мөнгө олж болдог нэг арга механизм болчихоод байхад Туул гол минь тайван үлдэх үү. Эрэг дагасан хашаа хайс, эргүүл хамгаалалтыг шийдчих хэчнээн ч их мөнгөөр Туулыг хогийг жил бүр ачдаг юм. Тооцоог нь гаргах л хэрэгтэй.     

 

Хогондоо дасан зохицоод байгаа нь иргэдийн ухамсар доройгоос үүдсэн гэж үзэн үзэл суртлын ажил өрнүүлж плакат сурталчилгаа хэвлэхэд цацсан мөнгө хэдэн ч хэвлэлийн компанийг хөл дээр нь босгосныг бид таашгүй. Харин гудамж талбайд хаа ч байх ёстой хогны сав манайд нүдний гэм байдаг нь одоо ч хэвээр. Үүнийг ядаж л хотын төвдөө хайрцаглаж ярьж байна л даа. Гэр хороолол орчмыг бол бүр “цайрцан” гэж үздэг юм билээ.

 

Уул нь хүмүүс ерөөсөө хоггүй байх боломжгүй тул хогийг сул хаях орон зайг л багасгах. Хүн ямарч төвөггүй хогноосоо “соёлтой” салж болох боломжийг нь л эхлээд хангах ёстой байх л даа. Иймэрхүү зүйл ярихаар сөргүүлээд төсөв мөнгө ярьдаг юм. Тэр байтугай төсвийн мөнгийг хогны багцад зарлгадаж урсгаж байгааг бид гадарлаж л байна. Хог ачилтанд жилд нэг дүүрэг дунджаар 850-900 сая төгрөг гаргадаг гэдэг. Гэр хорооллын айл өрхийн сарын нийт хогийг тээвэрлэхэд 770 гаруй сая төгрөг хаядаг.

 

Хүн амын өсөлтийг дагаад хог хаягдлийн хэмжээ өсч байгаа нь тодорхой. Энэ өсч буй зайд бид хог хаягдлын менежмент гэдэг ойлголтын хүрээнд хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах талаар их ярьж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин хогийг ангилж,  дахин боловсруулж мөнгө болгохын өмнө хогоо “цуглуулах” буюу энгийн ойлголтоор хаа ч байх хогийн савтай болгочих ажлаа алгасаж ярьсаар байгаа санагддаг.

 

Манай нийслэлд өдөртөө 800-1000 тонн хуурай хог хаягдаж үүний 50 хувь нь гадаад орчинд ил задгай орхигдож байгааг асуудал хариуцсан мэргэжилтнүүд нь хэлдэг . Үүнийг ТҮК-ийн хэдэн ажилчин түүгээд шүүрдээд барахгүй.  Хог хогийн савандаа л цугларч байх ёстой. Тэр нь үнэндээ хангалтгүй. Хогийн сав байхад хажуугаар нь шидээд байгаа “хорлонтой” иргэн ховор. Харин зайрмагны цаасаа хаячих сав байхгүй болохоор нь халаасаа бохирдуулахаас шууд хаячих нь хүүхдэд зөвдөнө. Бидний ярьдгаар хэр баргийн ээж хүүхдээ халаасаа бохирдуулсныг буруутган зэмлэхээс хотынхоо төлөө хогоо хармаалаад иржээ гээд сайшаан үнсэхгүй.   

 

Энд хог хаягдлын том менежментийг хөндөөгүй Хотынхоо гудмаар алхаж яваад гарын дор хогоо хаячихдаг “ухаалаг ” биш гэхэд ёроол нь бүтэн зориулалтын хогийн сав олон болоосой л гэж байна. Хоггүй өдөр зохиох болгондоо хогын саваа 1000-аар нэмээд байвал хойтон жилийн гудамж талбайн ил задгай  хог хаягдлын статистик багасаад ирнэ гэж харж байна.  

 

Улаанбаатар хотын хэмжээнд арван мянга гаруй хогийн сав хэрэгтэй байгаа гэсэн судалгаа гарсан байдаг байна. Одоогийн байдлаар 3000 орчим хогийн сав байрлуулсан ба жил бүрийн хавар, намрын тохижилтын ажлын хүрээнд 800 орчим хогийн сав нэмэгддэг байна.  Энэ хурдаар харах юм бол хайлгаад байдаггүй хогын савнуудтай болохын тулд дахиад 4 - 5 жил хүлээх болох нь ээ.  Тэр болтол  тамхи бохь, чихэр зайрмагны цаас ойр зуур хогоо халаасандаа хийх үү, тэнд хаях уу гэдгээ бид өөросдөө л шийдэх нь. Хогоо ил задгай хаявал торгуультай. Халааслаад алхаад байвал эхнэр хүүхэд загнана.

 

Хөгжилтэй орнуудад Танд баярлалаа талархлаа гэж “ярьдаг” хогны савууд бий болсон байгаа. Бид эндээ ярьдаг талархдаг, ухаалаг биш ч гэлээ эрж хайлгаад байдаггүй хогийн саваар хотоо нэг хангамаар.

П.Баяр

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
2015-04-27
zochin:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
2015-04-27
Xaxaxa:
Smart uhaalag gedeg ugiig mongoloos oor yum buhend heregledeg oron baidag bolov uu. Uhaalag tor gej yariad toroo dampuuruulchihsan l uls shuu dee mongolchuud. Odoo baitlaa uhaalag hogiin sav. Boon onigoo.
2015-04-26
зочин:
Маш зөв хэллээ. Зөв ёс зүйтэй, зөв иргэд л улсын баялаг юм.1990 оноос хойш ард түмний оюн санаа,ёс суртахууныг дээшлүүлэх ямар ч ажил хийсэнгүй. Ард түмэн мал мэт зөнгөөрөө явсаар циркийн сургуультай нохойноос ч доор болцгоолоо.Ардчилал гэж хоосон хашгираад ард түмэн ухаалаг болохгүй гэдгийг ингэж баталлаа. Эрх баригчдын цаад санааа бол ёс зүйгүй иргэд тэдний ёс зүйгүй үйлдлийг өршөөнө гэж тооцоолсон байна. Тэр нь ч зөв болох нь эрүүгийнхний оромж болох МАН-АН ямар ч ялт хэрэг өдүүлсэн хариуцлага хүлээлгүй ,25 жил тасралтгүй төр барьж ирлээ.
2015-04-26
Зочин:
мянган ухаалаг хогийн сав тавиад,ухаалаг автобусаар үйлчлээд ч нэмэргүй дээ.бүх юмыг ухаалаг болгохоосоо өмнө ухаалаг иргэнтэй л болгох хэрэгтэй.
2015-04-26
Зочин:
гэхдээ тэр хүн бүр завгүй байдаг соц үеийн 4 сарын хагас сайн өдрийн субботник бол ямар ч үр дүн байхгүй , зүгээр л нэг дарга нарын нүдэнд ажил хийсэн дүр үзүүлсэн, тарьсан мод нь ургасан юм байхгүй , баахан хөрөнгө мөнгө пэмий үрсэн , ийм л monkey business байсан юм шүү дээ. хичнээн ч олон удаа хаврын шороотой салхинд тэгж өдрийг дэмий өнгөрөөв дөө
2015-04-26