Бекхэмийн хүү мөнгөн медаль хүртжээ

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн дунд хүү 10 настай Ромео Лондонгийн марафон гүйлтэд хоёрдугаар байрт орж, мөнгөн медалийн эзэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лондонгийн марафоны 10-17 насны ангилалд ойролцоогоор 250 оролцогч оролцсон байна.
Ромео 18 минут 54 секунд хурдалж, хоёрдугаар байрт оржээ. Тэмцээнийг Бекхэмийнхэн гэр бүлээрээ үзсэн байна. Ромеогийн ах Бруклин болон Викториа нар “Ромеогийн баг” гэж бичсэн футболк өмссөн байжээ.
Бекхэм твиттертээ “Хөвгүүд минь том болжээ. Сэтгэл их хөдөлж байна” гэсэн бол Викториа “Гайхалтай хүү минь. Чамайг барианд орж ирэхэд баярын нулимс минь урссан” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ