Б.Сэр-Од олимпид оролцох эрхээ авлаа

МУГТ Б.Сэр-Од зуны 31 дэх Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
Тодруулбал, тэрээр өчигдөр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дах удаагийн марафон гүйлтэд оролцож, 40 км замыг 2 цаг 10 минут 15 секундэд туулан 20 мянган оролцогчоос 6-д орсон байна.
Ийнхүү тэрбээр "Рио 2016" олимпийн наадамд оролцох болзолоо хангажээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон Л. Отгонбаяр 2 цаг 38 минут 51 секундэд заамаа туулан барианд орж, 8-р сард болох ДАШТ-нд оролцох эрхээ авсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ