Толгой эргүүлсэн Тавантолгой

img

Саяхныг болтол “Хөгжлийн банк”-нд 200 сая, “Чалко”-д 150 сая ам. долларын өрийн vлдэгдэлтэй. Ашиглах боломжгvй долоон тэрбум төгрөгийн эд бараа складанд нь тоосонд даруулж хэвтээ. Уурхайн vйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор хvнд даацын 10 авто машиныг тус бvрийг нь 160 сая төгрөгөөр авсан ч чанар, стандартын шаардлага хангахгvй, ашиглагдахгvй авто машинууд гэдэг нь тодорхой болсон.


Тvvнээс гадна тав орчим тэрбум төгрөгийн vнэтэй дугуй байгаа. Эдгээр нь бvгд ашиглах боломжгvй” гэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” сvvлийн гурван жил дараалан “Чалко”-гийн өрийг төлөөд, цаана нь ашигтай ажилласан болж таарав.


Тавантолгойн ордын нарийвчилсан судалгааг хийсэн “Норвест” компанийн Олон Улсын ЖОРК ангилалд дvйцvvлсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор 300 метр хvртэл гvнд 7.4 тэрбум коксжих болон эрчим хvчний нvvрсний нийт геологийн нөөцтэй байх боломжтой гэж байгаа. Өнөөдөр нэг тонн нvvрсээ борлуулж байгаа 30 ам. доллараар тооцвол 220 гаруй тэрбум ам.долларын баялагтай Тавантолгойн орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оор¬цог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бvрдэж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Я.Батсуурь дурьдсан байдаг.


Цанхийн нvvрсний талбай нь коксжих нvvрс агуулсан хамгийн том хэсэг гэдэг. Зvvн цанхийн уурхайд БНХАУ-ын “TTJVCO” ХХК гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа. Харин Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид тvнш¬лэлийн хvрээнд vйл ажиллагаа явуулдаг.


Зvvн цанхийн уурхайгаас зөөж байгаа нvvрсээр “Чалко”-гийн өр vндсэндээ энэ оны төгсгөл гэхэд дууссан тохиолдолд тус хэсэгт ч монголчууд өөрсдөө ажиллах боломж бvрдэж байгаа. Товчхондоо “Чалко”-гийн өрийг төлж байгаа Зvvн цанхиас 2015 онд юм горьдолтгvй.


Харин Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нvvрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, vндсэн vйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нvvрс борлуулж, 400.7 тэрбум төг¬рөгийн борлуулалтын орлого олж, vндсэн vйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.4 сая тонн нvvрс олборлож, 1.8 сая тонн нvvрс экпортлоод бай¬гаа аж. Гэтэл сvvлийн хоёр жилд зөвхөн Баруун цанхийн уурхай нь 40 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан “Эрдэнэс Тавантолгой”-г санхvvгийн аргаар залгиж, Монголын ард тvмний эзэмшлийн 1072 хувьцааг хятадуудад шилжvvлэх хулгай, дээрмийн ажиллагааны ард УИХ-д суугаа нэр бvхий олигархиуд vгсэн хуйвалдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэдний толгойд АН, МАН-ын хамгийн баян эрхмvvд байгаа гэдгийг ч Иргэний хөдөлгөөний идэвхтнvvд нэр заан тэмдэглэж байна.


Тавантолгойд “Шинхау Энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-тай Монголын талыг ахлан хэлэлцээрийн ширээний ард суусан М.Энхсайхан сайд асуудлыг “АН дотор хэн нь том бэ гэсэн өрсөлдөөн, асар их мөнгө хаашаа, хэнд хуваарилагдах вэ гэсэн зодоон” хэмээн тайлбарлаж байгаа. Цагтаа АН-ын лидер явсан, Олон улсын эдийн засагч, улстөрийн томоохон хор найруулалцаж явсан нэгний хувьд тэрээр Тавантолгойг зориуд ашиггvй болгож, хувааж авах наймаалцлыг хэн, хэн хэрхэн хийж эхлээд байгааг барагцаалж байгаа нь тодорхой.


АН, МАН-ын томоохон хөрөнгөтнvvдийн хоорондох тэрхvv “зодоон” нь төр, засгийн төвшинд УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болж эхэлсэн нь сvvлийн өдрvvдийн vйл явдал, улстөрчдийн хэлсэн vгнээс тодорхой харагдаж байна. Ер нь бол “Чалко”-д 350 сая ам. долларын өр тавьсан нь хэрэг дээрээ 15 жилээр Тавантолгойг барьцаанд өгөх эхлэл болж, тэрхvv ажиллагаанд гар бие оролцсон эрхмvvд ямар хэмжээний шимтгэл авсан зэрэг нь “Чалко”-гийн гэрээг УИХ-д татан авч хэлэлцээгvйтэй ч холбоотой байхыг vгvйсгэж болохгvй vйл явдал ар араасаа өрнөж эхэллээ.


Ер нь ч “Эрдэнэс Тавантолгой”-д оператор хийсэн Монголын “Хишиг Арвин”, Германы “Макмохан” компаниуд асар их ашигтай ажиллаж, бараг л тохиролцсон хугацаанаасаа өмнө дуу дуулалдан Тавантолгойг орхисон байхад толгой компани нь тийм их алдагдалтай ажиллах учиргvйг ч эдийн засагчид онцолсоор байгаа.


Хамгийн ноцтой нь нэг тэрбум гаруй ам. долларын өртэй “Энержи ресурс”-ын эзэд сvvлийн өдрvvдэд УИХ-ын нөлөө бvхий гишvvдтэй тун ч их тулж ажиллаж эхлээд байгаа аж. Магадгvй Ц.Нямдоржийг өөрсдийн “тvрээсийн байр”-анд суулгаж дөнгөөд байдаг нэр бvхий баячууд УИХ-ын гишvvдэд чухам л энэ өдрvvдэд “Татгалзах аргагvй санал” тавьж байж ч болзошгvй. Бvхнийг өнгө, мөнгөөр шийдэж сурсан Монголын улстөрчдөд нийт ард иргэдийнх нь 1072 хувьцаа, төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компаниас илvv Баруун, Зvvн цанхид ахиухан шиг хяналтаа тогтоох, хэдэн vеэрээ идээд барахгvй Монголын баялгийг өөрсдийн болгох дуусашгvй хvсэл, шунал оволзож байгаа гэдэг нь л маргашгvй vнэн юмдаг.


Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сануулснаар Тавантолгойг “улстөрчдийн хоол болгочихолгvй”, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэвшvvлснээр “100 хувь ард тvмний өмч” болгож гэмээнэ Монгол Улс хөгжиж, монголчууд сайхан амьдрах учиртай. Гэхдээ тэр мөрөөдөл биелэхэд лай ч, зай ч байгаа бололтой. Толгой эргvvлсэн Тавантолгой гэж.

 

 

Эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэр Оджаргал гэдэг Таван толгойг авах гэж яасан их санаархаж байна.Цаана нь солонос байдаг гээ биздээ Зурагтаар ТТ-н талаар ярьж байгаа үгнээс нь авах юм даан ч алга тэр тэгээд яаж авч явах нь
2015-04-30
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-29
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-29
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-29
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-29
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-29
Зочин:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2015-04-29
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-29
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-29
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-29
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-29
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-29
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-29
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-29
Зочин:
Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! Эртний Энэтхэгийн сургаалаас
2015-04-29
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-29
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-29
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-29
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-29
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-29
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-29
Zochin:
350 saya dollarig Chalco goos avaad humuust taraatsan bizdee? Tegeed ene company ter uriig tuluud yavj baiga um bish uu? Tegeheer noogdol ashig taraagagui gej helj boloh uu. Zuvhun baruun Tsankhiin borluulaltyn orlogoor Zuun Tsanhiin uil ajillagaag sanhuujuulj baina. Ene 350 sayaig Zasag taraagagui bol ETT unuudur yamar tuvshind baih uu?
2015-04-29
Зочин:
turiin umchiin company nereer Z. Enhbold Battulga terguutei uls turchid uursduu l Tavantolgoig ideh gej uheldej ba daa huurhii. Humuusee ard tumend uchuuhen yum oldono gej buu gorid, buu muruud
2015-04-28
Зочин:
Энхсайхан Элбэгдорж Сайанбилэг нар ЭМ СИ ЭС тэй хуйвалдаж байна
2015-04-28
Зочин:
Сэргээн босголт банкнаас зээл авсан Содхүү тэргүүтэй МАХН хувьчлалгүй дампууралсан түүх Таван толгой дээр давтагдах нь. Хувьд очоод ирэхээр өөрсдийнх нь бузар булай дансаараа гараад ирнэ гээд үхэх нь.Улсаа бодвол наадахаа Япон Хятадын компанитай нийлээд ашиглахгүй юм бол ахин Монголчуудаар худал юм яриулаад сууж байх хүн одоо олдохгүй
2015-04-28
aaa:
Huwia bodson ulsturchid neg udaa ulsaa bodood TTg yawuulaachde bitgii saad bol
2015-04-28
TT hodolgoy:
Ahiad horongo oruulagch oloh hetsvv olsonch delhiin zah zeeld orsoldohod ih hetsvv bolson bna shvv
2015-04-28
mongol:
Tusluu ehlvvlyee hechneen jil yarih gesiimbe
2015-04-28