
МХЕГ-аас чухал шаардлагатай байгаа газруудад зориулалтын машинаар хангах тухай асуудлыг шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу МХЕГ-ын дарга Р.Содхүү, Дэд дарга Д.Гүньбазар нар Замын-Үүд боомтод 12 хүний суудалтай Хьюндай Старекс маркийн машины түлхүүрыг тус боомтын дарга Д.Мөнхжаргалд гардуулсан байна.
Түүнчлэн Нэгдсэн төв лабораторит дээж авах зориулалтын Хьюндай Старекс маркийн машиныг лабораторийн дарга Г.Амар хүлээж авчээ. Дээрх машинуудыг хүлээлгэн өгөхдөө зөв ашиглаж, он удаан жил эдлэхийг Р.Содхүү дарга хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ