Сэлэнгэ аймгийн бөхийн дэвжээний ойн барилдаан боллоо

img

Сэлэнгэ аймгийн “Таван-Хан” дэвжээний таван жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан тавдугаар сарын 2-нд аймгийн спортын ордонд болж өндөрлөлөө. Барилдааныг Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.п

 

Барилдаанд улсын начин Ч.Баянмөнх, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Б.Уугандаваа, аймгийн заан Э.Саранбаатар, Б.Эрдэнэбаяр нараар магнайлуулсан улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат  Алдар спорт хороо, Таван хан дэвжээ, Агромаштех ХХК-ны бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.

 

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Таван хан" дэвжээ, Зэвсэгт хүчний 032-аар анги, "Ноёд" группын бөх улсын начин Ч.Баянмөнх, Увс аймгийн Тэс сумын харьяат Увс нуур дэвжээний бөх улсын начин Ч.Баасанхүү нар шалгаран үлджээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ulsiin gartsag Osohireedui opoogui ymuu ??
2016-03-21
Зочин:
charganii morio uyaad,chashka pashka 2n neg n turuuldeg baijdee deeh m.tiim l bailaa
2015-05-06
Selengee:
Selenge aimgiin uvs sumiin naadam bolson yum bishuu?
2015-05-05
zochin:
selengiin bohchvvd sain shvv erhembayar abarga saihan boh mundag chadaltai vneheer hvchtei mongold hvcheeree arhangain sanjaadamba hobdiin hangai erhembayar abargagurabl ilvv dee selengiin bohchvvd bas ih sain hvmvvs baidag hvniihee hubid sain hvmvvs hvn chanar ih saitai bi selengiin bohchvvded durtai hvndeldeg
2015-05-05