Өршөөлд хамрагдана гэж найдсаны хэрэггүй

img

Гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал наашаа чиглэхийг өнөө ч бид итгэл алдарч найдлага тасраагүй хүлээж байгаа. Үүнтэй эн тэнцүү бас нэг  хүлээлт баялаг бүтээгчдэд байна.  Эдийн засгийн өршөөлийн тухай, Татварын багц хуулиуд хэзээ батлагдан эсэх.  Татвараа нуун дарагдуулсан зарим эрхмүүд өршөөлийн хуульд хамрагдах туйлын хүсэлтэй байгаа бол татвараа цаг тухайд нь  төлж байсан бизнесмэнүүд  хууль хэрхэн батлагдан гарахыг хүлээзнэж, татвар төлөлтөө хойш тавьж байгаа. Хууль журмаа чанд баримтлан, татвараа төлсөөр ирсэн нь хохирч, нуун дарагдуулж байсан хэсэг нь өршөөлд хамрагдан хожих гээд байдаг энэрэлгүй нийгэмд бид амьдарч байгаа нь үнэн. Тиймээс ч Өнгөрсөн жилийн өдийд “Эдийн засгийг эрчимжүүлэх-100” хоногийн хөтөлбөр батлагдаж, аян өрнөж, Ерөнхий сайдын дэргэд  бизнесийнхнийг хамруулсан эдийн засгийн зөвлөл байгуулагдан.  Эдийн засгийн зөвлөлд багтсан бизнесүүд Татварын хуульд өөрчлөлт оруулж, Эдийн засгийн өршөөлийн хуулийг УИХ-аар батлуулах саналыг дэвшүүлж байсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ санал нэг тийшээ шийдэгдээгүй парламент дээр гацсаар баялаг бүтээгчдийн  хэлдгээр “Төрийн ажил хүнд сурталтай,  бизнесийн хурдыг гүйцэхгүй” байна.

 

Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах эсэхийг энэ хаврын парламент нэг тийш нь шийдвэрлэхгүй бол төсөвт  орох мөнгөний урсгал татарч, татвар төлөгчид хуулиа хүлээж,  төрд төлөх мөнгөө өөрсдөдөө эргэлдүүлсээр байх нь .

 

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Татварын эрхзүйн орчин, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.

 

Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 1.2 их наяд бүрдэж, татварын орлого 88 хувьтай байгаа аж.   Цаг үетэй холбоотой энэ үед төсвийн орлогын бүрдэлт бага байдаг.  Гэхээ татвар төлөгчид хууль батлагдахыг хүлээзнэхийн зэрэгцээ хяналт шалгалтын дарамтад байдаг нь нууц биш.

 

Манайд  100 гаруй мянган татвар төлөгч байдгаас 51 орчим мянган аж ахуй нэгж тогтмол тайлангаа гаргаж өгдөг байна.  Өнөөдөр татвар төлөгчийн чадавхи буурчээ.  Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн чадавх суларч эхэлсэн байна.  Үүнийг Ерөнхий сайдын мэдээлэл ч батална. Тэрбээр  “Татвар төлөлт маш муу байгаа.  Энэ нь нэг талаас хуулийн хүлээлт үүсч, татварт байгаа өрийн хэмжээ нэмэгдсэн. Тодорхой хэмжээний хяналт шалгалт, харьцаж байгаа байдлаас шалтгаалаад олон татвар төлөгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Валютын ханшид татвар төлөгчид хүндрэл учруулж байна гэдгийг албаны хүн хэлсэн” гэдгийг чуулган дээр онцолсон юм.

 

Уг нь ч манайх татвар төлөлтөөрөө  үзүүлэлтээр дэлхийд 84-т жагсаж,  таатай улс гэж үнэлэгддэг. Татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон юм билээ. 

 

Манай эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байгаа. Тиймээс ч  “Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй” гэсэн байр суурь Засгийн газар барьжээ.

 

Татварын шинэчлэл хийх гол зорилт нь хуулийг тэгш, шударга хэрэгжүүлэхэд оршиж байгаа. Учир нь тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа шударга бус тогтолцоо өнөөдөр үйлчилж байна.

 

Татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төсөлд тусгажээ.  Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн заалт оруулсан байна.

 

Татвараа нуун дарагдуулсан этгээд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байдал үүсгэдэг ажээ. . Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгох асуудал хуулийн төсөлд туссан байна. . Мөн татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог өнөөдрийн тогтолцоог өөрчлөх аж.

 

Татварын шинэчилсэн багц хуулиар татварыг нэмэхгүй,  бас бууруулахгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн албан ёсоор мэдэгдсэн. Татвар төлөгчид төлөх ёстой татвараа төлөхөөс бус хэсэг бүлэг хүмүүс өршөөлд хамрагдахгүй асуудал байхгүй аж.

 

Тиймээс татвар төлөгчид  эдийн засгийн өршөөлд хамрагдах  горьдлого тээж,   замын дунд гацаж, торгуульд өртөлгүйгээр татвараа төлж,  улайсаад байгаа төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж байх нь өлзийтэй биз ээ.

 

Тэгээд  ч эдийн засаг хүндэрч хямарсан энэ үед төсөв, татварын орлогодооо Засгийн газар анхаарал тавьж  байна лээ. Эдийн засгийн өршөөл үзүүлэх  асуудал ч өнгөрсөн жилийн үлгэр бололтой.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Оросын мафийнхан гэдэг чинь хуучнаар КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах байгууллагынхан юм бишуу? Тэд л хэнийг ч хэзээ ч хайрлахгуй байж чаддаг жинхэнэ хунд гарууд байсан гэдэг
2015-05-07
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-06
tsagaan shonhor:
Тэрнээс биш сүүлийн үеийн техник технологийг ашигласан тоног төхөөрөмжийг мафийнхан өөрсдөө зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ. Гаднаас нь харахад ердийн нөүтбүүк шиг хэлбэр дүрстэй энэ аппаратыг олон улсын хил гаалиар авч гарахад ямар ч асуудал үүсэхгүй. Учир нь онгойлгож, асааж үзэж, нарийн шалгахгүй юм бол гаднаас нь харахад жирийн л нэг лап топ шиг харагддаг. Хийсэн материалын хувьд сансарын хөлөг бүтээхэд ашигладаг. Эвдэрдэггүй материалаар хийсэн тул хэдэн цаг, хэдэн өдөр ч унтраахгүйгээр тасралтгүй ажиллуулсан ямар ч эвдрэл саатал үүсэхгүй гэсэн үг. Би интернэт маш сайн ухсаны хүчинд энэ аппаратыг анх оросууд зохион бүтээсэн хэдий ч өнөөдрийн байдлаар гадаадын өндөр хөгжилтэй хэд хэдэн орны тусгай албад яг ийм аппаратыг ашигладаг байж болзошгүй тухай мэдээллийг олж уншсан. Тэр дундаа америкийн тагнуулынхан олон жил хойноос нь хөөцөлдөөд хаана байгааг нь илрүүлж чадахгүй байсан Осама Бин Ладены байгаа газрыг нь илрүүлэхдээ энэ аппаратыг ашигласан байж болзошгүй тухай мэдээлли
2015-05-06
tsagaan shonhor:
Цагаан Шонхорын Энхтайван 2005 онд центрпоинтын хэргээр сууж байгаад шоронгоос сулллагдсаныхаа дараахан оросын мафийнхнаас энэ аппаратыг оруулж ирсэн. Сая орчим доллараар оросын мафийнхнаас худалдаж авч монголд авчирсан байдаг. Энхтайвны тухайд оросуудтай бүр ерээд оны эхэн үеэс холбоо тогтоосон байдаг юм байна лээ. Аппарат гээд байгаа зүйл нь агаарын долгионыг ашиглаж компьютерийн програмтай холбож ажилладаг. Шинжлэх ухаан болон програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн. Ерөнхийдөө оросын тусгай албаныхан олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр зохион бүтээсэн. Харин яаж яваад тусгай албаны энэ аппарат оросын мафийнхны гарт орсныг бүү мэд. Миний ойлгож байгаагаар оросын тусгай алба мафитайгаа хамтарч ажилладаг гэж ярилцдаг нь бараг үнэн байх аа. Тусгай алба, мафи хоёрын хооронд ямар нэгэн нууц холбоо сүлбээ байдаг болоод л энэ аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмж эхлээд оросын мафийнхны гарт орж. Улмаар тэднээр дамжин Энхтайвны гарт ирснээс зайлахгүй. Тэрнээс б
2015-05-06
Зочин:
Оросын мафийнхан гэдэг чинь хуучнаар КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах байгууллагынхан юм бишуу? Тэд л хэнийг ч хэзээ ч хайрлахгуй байж чаддаг жинхэнэ хунд гарууд байсан гэдэг
HUULIA HURDAN BATAL:
TOLOHGUI EE NAADUUL CHIN NEGENT ORSHOOL GEED SONSSON L BOL GURIIGEED HEVTCHINE.ORSHOOLOO GARGAAD DALD ERGEED BAIGAA MUNGIIG EDIIN ZASAGT ORUULSAN NI TSAG HOJINO
2015-05-06