Онцгой байдлын албаныхан “шинэ” цолоо хэрэглэж эхэллээ

img

Монгол Улсын Их хурлаас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчийн цол өөрчлөгдсөнтэй холбогдуулан ОБЕГ-ын даргын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны тушаал гарч хууль хэрэгжиж эхэллээ. Дээд ахмад цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын хурандаа, тэргүүн ахмад цол эдэлж байсан албан хаагчдад дэд хурандаа, шадар ахмад цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын хошууч, дээд дэслэгч цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын ахмад, тэргүүн дэслэгч цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын ахлах дэслэгч, шадар дэслэгч цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын дэслэгч, дээд түрүүч цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын ахлах ахлагч, тэргүүн түрүүч цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын ахлагч, шадар түрүүч цол эдэлж байсан албан хаагчдад онцгой байдлын ахлагч цол олгохоор боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsol:
Tsol
2025-02-12
Zorigt:
Ёстой зөв зүйл хэрэгжүүлсэн байна баяр хүргье.
2012-03-21
ok. medrel muutai tsolnoosoo salsand bayar hurgeye,
2012-03-12
Балай юм хийснийг нь залруулж болдог л юм байна. Дээд юу ч гэх шиг дэлхийн аль ч цэргийн байгууллагад байхгүй юм хийчихээд гадны төлөөлөгчдөд түүнийгээ ойлгуулах гэж яаж нүүрээ шарж байсныг нь хажуугаас нь харж л байлаа
2012-01-05
zOW SHTE XAANA CH BAIHGUI BALAI TSOLNUUD XEREGLEED BAISAN ASHGUI DEE
2012-01-05