Б.Батбаяр багшийн ялалт олныг гайхшируулжээ

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг /эмэгтэй/-ийн дасгалжуулагч Б.Батбаяр Катарын Доха хотноо болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд барилдаж, эхний барилдаанд 9:6 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулаж авсан.
Тэрбээр энэ жинд хүч үзэх байсан ч хил нэвтэрч чадаагүй тамирчин Н.Золбоогийн оронд хүч үзсэн юм.
Дэлхийн чөлөөт бөхийн вэб сайтад түүний тухай "Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, ирэх ДАШТ-д Монгол Улсынхаа багийг оролцуулахын тулд лхагва гаригт болсон 125 кг-ын жинд барилдлаа. Тэрбээр энэ жингийн шилдэг бөхчүүдийн нэг Elnur JICHYLOV-ийг ялсан нь олныг гайхшируулж байна" гэж бичжээ.
Мөн манай тамирчид оролцох боломжгүй болсон 74 кг-д Л.Энхбаяр, 97 кг-д Ц.Цогтбаяр багш нар мэдүүлэг өгөөд байгаа билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ