Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Азийн аварга боллоо. Тэрбээр Катарын Доха хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны 57 кг-ын жинд хүч үзсэн билээ.
Манай тамирчин дэлхийн оюутны аварга Японы Ф.Моришитаг 5-0, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рахул Аварег 8-5, Инчон-2014 Азийн наадмын аварга Ардчилсан Солонгосын Жон Хак Жинийг 3-2, дэлхийн оюутны Универсиад наадмын дэд аварга Кыргызстаны С.Надырбек-Улуг 4-1 оноогоор ялж Азийн аварга боллоо.
Э.Бэхбаярт болон түүний багш дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, олон улсын шүүгч Л.Болормаа нарт баяр хүргэе.
Түүний алтан медалийн төлөөх барилдааны бичлэгийг хүргэж байна.
Б.Бэхи
Уншиж байна |