Нэг алт, хоёр хүрэл медальтайгаар II байрт бичигдэж байна

img

Катарын Доха хотноо болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин долоодугаар байрт шалгарсан амжилтаар II байрт бичигдэж байна.

 

Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр алт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар нар хүрэл медалийн тавцанд зогсоод байгаа билээ.

 

Эрэгтэйчүүдийн 152 кг-ын жинд хүч үзсэн Б.Батбаяр багш, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдсан Э.Гантуяа нар долоодугаар байрт шалгарсан юм.

 

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дашка:
58 kr тэгшитгэлийн барилдаанд ялагдсан сүүлийн байранд орж байхад 7 гэж залах юмаа. Батбаяр багш 1 хожиж сайн барилдсан ямар барилдах гэж очсон биш
2015-05-07