74 настай уулчин Эверестийн 8000 мерт хүрээд байжээ

img

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Т.Гүррагчаа 74 насандаа дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргил Эверестийг зорьсон.

 

Тэрбээр Энэтхэгийн хоёр, Австрийн гурван уулчинтай баг болж, өнгөрөгч 4 дүгээр сарын 10-ны өдөр авиралтаа эхлүүлж, энэ сарын 1-ний өдөр 8000 метрийн өндөрт хүрсэн билээ.

 

Гэвч Балбад газар хөдлөлт болж уулчдыг 6 хоног хүлээлгэсэн. Цасан нурангийн улмаас ангал үүссэн, дахин газар хөдөлж болзошгүй гэж үзэн Эверестэд авирч байсан бүх улсын уулчдын авиралтыг зогсоож, авиралтыг нэг жилийн хугацаатай хориглосон албан ёсны шийдвэр гарчээ. Ингэснээр манай тамирчин Т.Гүррагчаа ирэх бямба гаригт эх орондоо ирэх юм байна.

 

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagsh:
Behi, niitlelee bichihdee ugnii aldaagaa ehnii eeljind hianaad daraa niitlej baival zugeer bn. Minii harsnaar 5 n aldaa bn!
2015-05-07