Н.Алгаа: Оюутолгой бол хөрөнгө оруулалт Монголд орж ирэх баталгаа болсон төсөл

img

-ОЮУ ТОЛГОЙГҮЙ БОЛ БИД 1997 ОН РУУГАА УХАРЧ ОЧИХООС АРГАГҮЙД ХҮРНЭ-

 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

 

-Оюу толгой шиг том орд нээхийн тулд их мөнгө зарлагаддаг, өчнөөн орд хайж байж л ийм аварга орд нээгддэг гэдэг. Харьцуулсан тойм тоо гэж бий юу?

 

-Мянган оролдлого дотор нэг том орд нээгдэж явдаг. Том орд хайж байгаа 100 компанийн бараг 99 хувь нь дампуурч, 10 хувь нь үлддэг гэсэн магадлал бий.  Оюу толгой энэ л жишгээр Монголд нээгдсэн. Энэ ордыг өмнө нь оросууд, монголчууд хайж байсан. Дараа нь Америкийн “Магма коппер” гэдэг компани хайсан. BHP ч хайсан. Эхлээд 50, дараа нь 100, хамгийн сүүлд BHP хоёр, гурван зуун метр өрөмдөөд ордыг нь олж чадаагүй буцсан түүх бий. Яг тэр үед ерээд оны дунд хавьцаа ашигт малтмалын үнэ доод хэмжээндээ хүрсэн. Зэс гэхэд л тонн нь 1300 ам.доллар болсон. Одоо бол 6000-аас дээшээ байгаа. Алт унц нь 280 ам.доллар хүрч уруудсан. Өнөөдөр найм, есөн зуугаар хэмжигдэж байна. Тэр үед дэлхийн хэмжээний хайгуулын зардлын хөрөнгө оруулалт саарч байсан. Олон компани өнөөдрийнх шиг хэцүү байдалд орсон юм. BHP Оюу толгой дээр ажиллаж байсан “Магма коппер” гэдэг компанийг худалдаж аваад дампуурахын ирмэг дээр очсон л доо. Лондонгоос бусад газар байсан хайгуулын бүх контороо татан буулгасан. Тэгээд Billiton гэдэг компанитай нэгдэж “BHP Billiton”болсон түүхтэй.

 

 -BHP тэр үеэс л Оюу толгойгоос татгалзсан байх нь ээ?

 

-Опцион гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн загвар байна л даа. Хайгуулын эрсдэлтэй бизнесийн шатанд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх үед хийдэг гэрээ. Ийм гэрээгээр “Айванхоу майнз” гэдэг хайгуулын жуниор компанид өгсөн. Тэд 2000 оны аравдугаар сард хамгийн сүүлийн өрмийг тавиад бууя гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд 400 метр хүртэл өрөмдөөд хүдрийн биетийг олчихсон. Буух гэж байсан хүчээ нэмж өрөмдөөд 2001 оны гуравдугаар сар гэхэд Торонтод болдог дэлхийн хэмжээний чуулга уулзалтын үеэр танилцуулж байсан юм. Тэндээс 65 сая канад долларын хөрөнгө босгож явсныг нь мэдэх хүний нэг нь би л дээ. Би тэр үед Торонтод явж таарсан юм. Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирлаар 2000 оноос хойш ажиллалаа. Тэр үеэс Оюу толгойг ажиглаж яваа хүний нэг нь би. Орд нээгдсэний дараа монголчуудын нэг хэсэг нь худлаа хулхидаж байна гэцгээсэн. Нөгөө хэсэг нь Фрийдланд угаасаа энд тэнд орд нээгээд худалдаж явдаг наймаачин учраас Хятадад худалдана гэсэн. 2001 оны эхээр Монголд болж байсан шуугиан л даа. Тэр үед үндэстэн дамнасан аль нэг компани орж ирж хэрэгжүүлнэ гэдгийг бид мэдэж байсан. Тэр нь “Рио тинто” болж таарсан. Фрийдландад хоёр сонголт байсны нэг нь худалдах, нөгөө нь энэ төслийг хэн нэгэнтэй хамтраад хэрэгжүүлэх байсан. Фрийдланд энэ төслийг том болгож харагдуулахын тулд дэлхийгээр нэг явж  Монголыг сурталчилсан. Тэгж байж Монголыг дэлхий таньдаг болсон. Би хувьдаа алтаар хөшөө босгохоор хүн гэж Фрийдландыг үнэлдэг. Монгол бол ийм том ордууд нээгдэх потенциалтай улс гэдгийг дэлхийд таниулсан гэдэг утгаар нь ийм хүндэтгэл үзүүлэхэд болохгүй юмгүй.

 

-“Рио” Оюу толгойд орж ирээд жинхэнэ том хөрөнгө оруулалтууд хийгдэж эхэлсэн байх?

 

-Тэр үед дэлхийд ганцхан байдаг хамгийн гүнд өрөмддөг өрмийн машин Монголд орж ирсэн. Тэр талбай дээр арав гаруй өрмийн баг өчнөөн жил ажиллаж байлаа. Өрөмдсөн өрөмний чөмөг гэж байдаг юм. Чөмгийг нь Оюу толгойгоос залгаад явбал Москва хүрэх хэмжээний урттай болчихсон. Тийм их дээж авч шинжилгээ хийж, ийм орд байна гэдгийг тогтоосон хэрэг л дээ.

 

-Нэг өрөм тавих зардал өндөр биз? Яг хэчнээн доллар өрөмдлөгөд зарцуулсан бол?

 

-Тууш метр нь 100-120 ам.долларын зардалтай гээд бодохоор аварга тоо гарна л даа. Энэ зардлыг Оюу толгойд тусгах ёсгүй гээд УИХ-ын гурван гишүүн саяхан телевизээр ярьж байна. Ашигт малтмал сайн хөгжсөн оронд хайгуулын компаниуд таван төсөлтэй бол төсөл бүрээр нь хайгуулын зардлыг нь тусгаарлаж, хашаалаад нэгэнт гаргасан зардал гээд хөрөнгө оруулалтын зардалд оруулж тооцдог. Энэ бол дэлхийн стандарт. Ханбогд дээр очвол өрөмний чөмгийг хашаагаар дүүрэн овоолчихсон байгаа. Ийм бодитой юман дээр зардал гаргаагүй гэж үгүйсгэх нь бүдүүлэг бөгөөд мэдлэггүй байгаа л хэрэг. Монголын говьд, дэд бүтэцгүй, ус байхгүй газар том орд нээгдсэн болохоор хөрөнгө оруулаад ашиглах асуудал яригдаж таарна. Урт хугацааны бизнес учраас эрх зүйн орчин, татвар тогтвортой байх ёстой гэсэн асуудал гарч ирсэн. 1997 оны хууль либериал байсны ач гавьяагаар энэ орд нээгдсэн. Тухайн үеийн хуулиар хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл засгаас баталсан загвар гэрээний дагуу тогтвортой байдлын гэрээ байгуулж болох байсан. Төмөртийн орд, Бороо, Чинхуа МАК зэрэг хэд хэдэн орд дээр ийм гэрээ хийгдсэн. Оюу толгой дээр Тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж нэлээд явсан. Сүүлд 2006 оны Ашигт малтмалын хуульд хувийн хөрөнгөөр орд нээсэн бол Засгийн газар 34 хүртэл хувь эзэмшинэ гэсэн заалт туссан. Тогтвортой байдлын гэрээний оронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан. Дараа нь хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан юм. Энэ хоёр нийлж гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хөрөнгө оруулалт орж ирж Оюу толгой баригдаад явж байна.

 

-Оюу толгойн Эрдэнэтээс ялгарах том ялгаа нь юу вэ?

 

 -Эзэлж байгаа талбайгаараа Эрдэнэтээс хоёр, гурав дахин бага, орчин үеийн өндөр автоматжсан баяжуулах үйлдвэртэй ил уурхай. Ихэнх нөөц нь 1300 метрийн гүнд байгаа. Хүчин чадлын хувьд Эрдэнэтээс илүү.

 

-Бүтээн байгуулалтын санхүүжилт нь гацчихаад байгаа гүний уурхайгаас Оюу толгойн нөөцийн 80 хувийг авна гэдэг байх аа?

 

 -Оюу толгойн нийт нөөцийн 80 хувийг газрын дор далд олборлолтоор авах учиртай. Газрын доорх бүтээн байгуулалт нь асар том. Улаанбаатараас Дархан орох хэмжээний урттай туннель ухаж байж л далд уурхайн олборлолтыг бүрэн хийх юм. Хүдэр гаргадаг, тоног төхөөрөмж ордог босоо ам гэж аварга байгууламжууд байх ёстой. Тэр хөрөнгө оруулалтынх нь санхүүжилт гацаж, шийдэж чадахгүй гурван жил болж байна. ТЭЗҮ дээр маргаан гарч байна. ТЭЗҮ бол хөрөнгө оруулах гэж байгаа хүн эрсдлээ тооцоолохын тулд л хардаг зүйл. Тэрүүгээр ямар нэг хатуу үүрэг хүлээнэ гэдэг утгагүй. Ялангуяа Оюутолгой шиг мега төсөл дээр, үнийн өсөлт бууралтын мөчлөг таарсан үед зардлын хэтрэлт энэ тэрийг яриад байх шаардлагагүй. ТЭЗҮ гэдэг баримжаа болохоос заавал хүлээх үүрэг ч биш. 2009 онд хотын бүх ресторанд стейк 9000 төгрөг байлаа. 2012 онд 18000 болсон. Тэрэнтэй адил Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардал ч нэмэгдэж таарна. Наад зах нь л шатахуун, тоног төхөөрөмжийн үнэ яаж нэмэгдлээ. Яагаад, ямар хэсгүүд дээр нь өсөв гэдгийг ярилцаж тохиролцох асуудал бол бий.

 

 -Эрдэнэт ийм өгөөжтэй байхад Оюу толгой гэж ирээд ярьдаг. Салбарын хүний хувьд үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

 

 -Харьцуулахад хэцүү төслүүд шүү дээ. Нэг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед, социалист коммунист орнуудын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан. ЗХУ-ын Уралын зэс хайлуулах гурван үйлдвэрт зэсийн баяжмал нийлүүлэх зорилгоор Эрдэнэтийг маш хурдан байгуулсан юм. Чилээс авах байсан ч Пиночет социалист баримжаатай Альендаг нь буудаж хороогоод Хунт гэж ярьдаг цэргийн эрхтнүүд засаг барьсан. Ингээд л Монголд Эрдэнэтийг барьсан юм. 1973 онд гэрээ хийсэн. 1975 онд бүтээн байгуулалт эхэлсэн. 1978 онд нэгдүгээр ээлж нь ашиглалтад орсон. 1978-1988 оныг хүртэл Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар буюу ТЭЗҮ-д тусгаснаар доогуур үнээр зэсийн баяжмалаа нийлүүлсэн. Тэр нь алдагдалтай үнэ байсан. Алдагдлыг нь Оросын засгаас зээлж Эрдэнэтэд татаас хэлбэрээр өгч ажиллуулж байсан түүхтэй. 1990 он гараад 50:50 гэсэн хувийг 49:51 болгосон ч бүх татвараас чөлөөлсөн хэлэлцээр хүчинтэй хэвээр байсан. Эрдэнэтийг 2003 онд л Монголын аж ахуйн нэгжээр бүртгэгдэж бүх татвараа авч эхэлсэн. Гэтэл Оюу толгой хөрөнгө оруулахаасаа өмнө хайгуулын шатнаасаа төлж болох бүх л татварыг төлсөн. Ашиглалтад оров уу үгүй юу борлуулалтын орлогоосоо татвараа төлж эхэлсэн. Мэдээж зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан учраас дор хаяж зургаагаас дээш жил ажиллаж байж хөрөнгө оруулалтаа нөхнө. Тэгэхээр Оюу толгойн ногдол ашиг төлөх цаг хугацаа болоогүй. Эрдэнэттэй харьцуулбал Эрдэнэт 25 жилийн дараа татвар төлж эхэлсэн. Харин Оюу толгой огт өөр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бусад бүх л татварыг төлөөд явж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөхгүй байгаа нь шалтгаантай. Татвар ногдох ашиг нь эерэг гарахгүй, хөрөнгө оруулалтын зардал өндөр байгаа учраас төлөхгүй байна. Бусдыг нь төлж байгаа. Ингэж харьцуулбал Оюу толгой хамаагүй үр ашигтай нь харагдаж байна. 25 жилийн дараа өнөөдрийнхөөс хамаагүй илүү татвар төлсөн байх нь ойлгомжтой.

 

-Уул уурхайн салбарынхны хувьд Оюу толгой ямар байр суурь эзлэх вэ, Оюу толгойгүйгээр Монголын уул уурхай хөгжих боломжтой юу?

 

-Эрдэнэт XX зууны бүтээн байгуулалт бол Оюу толгой уул уурхайн салбарын XXI зууны хамгийн том бүтээн байгуулалт. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирснээр гадны хувийн хөрөнгө оруулалт Монголд орж ирэх баталгаа, луужин болсон. Оюу толгойн үйлдвэрлэлийн зардлын багц дотор Монголын маш олон туслан гүйцэтгэгч, бизнес хөгжиж байгаа. Цахилгаан хангамжаа л Хятадаас авч байна. Бусдыг нь Монголоос авч Монголын компаниудыг тэтгэж байгаа. Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт нь шийдэгдэхгүй удвал оруулж байсан хөрөнгө оруулалт шууд зогсч байна. Үүнийг дагаж хөгжих бизнес ч зогсчихож байна л даа. Далд уурхайн санхүүжилт үргэлжилбэл барилгын бүтээн байгуулалт өрнөнө. Цемент, төмрийн бизнес хөгжинө. Барилгын ажилтнууд ажилтай болно. Уулын тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийн үйл ажиллагаа тэлнэ. Жижиг дунд ханган нийлүүлэлтийн бизнес ч цэцэглэж эхэлнэ.

 

-Оюу толгойн асуудал эергээр шийдэгдвэл татраад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэдэг. Үнэхээр ийм эерэг байдал үүсэх үү?

 

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч тасарсан нь Оюу толгой дээр асуудал үүссэнтэй холбоотой. Монголын төр нэгэнт хийсэн гэрээгээ өөрчилнө гэж ойрхон хэд хэдэн удаа хэлчихээр хэнд ч итгэл төрөхгүй. Эрдэнэтийн гэрээ гэхэд аль далаад оноос хойш хоёрхон удаа өөрчлөгдсөн. Талууд хүсэл зориг нь нэгдээд л өөрчилдөг. Байгуулсныхаа дараа гуравхан жил болоогүй хэр нь чи, би-дээ тулж үл ойлголцоод ирэхээр өнөөдрийн гацааг бий болгочихоод байна л даа. Бид энэ гацаанаас маш хурдан гарах ёстой. Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг аль болох түргэн хугацаанд Хийлгэх учиртай. Тэгэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл шалан дээр унасан хэвээрээ үлдэнэ. Оюу толгойг дагаж хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хөгжил хурдсахгүй. Ажлын байр нэмэгдэхгүй. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал дахиад тавин хувь нэмэгдэх ёстой. Тэр нь нэмэгдэхгүй болохоор бүтээмж, борлуулалтын орлого нь нэмэгдэхгүй.

 

 -Оюутолгойгүй Монголын хөгжлийг та хэрхэн төсөөлж байна?

 

-Нүүрс явдгаараа явна. Ураны зах зээл дажгүй бол цаашилна. Гэхдээ Оюу толгой шиг экспортын орлогыг эерэг хэмжээнд авчирсан том борлуулалт хийдэг саалийн үнээгээ зогсооно гэдэг том хохирол. Оюу толгойгүй амьдарч болно. Гэхдээ нэг том эрсдэл бий. Нэлээд олон жилээр буцаж алхах хэрэг гарна. Бидний хэрэглээ 1996, 1997 оны төвшинд очих ёстой. Бидний гаргах зардал ч тийм болох ёстой.

 

-Төсөл явахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтад ямар өөрчлөлт гарах бол?

 

 -Өрнөдийн хөрөнгө оруулалт таг зогсоно. “Рио” шиг үндэстэн дамнасан корпораци Монголд дахиж том бизнес хийхээр орж ирэхгүй. Орос, Хятад гэсэн сонголт л үлдэнэ.

 

Ц.БААСАНСҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene baagii bas heden nogoon abahaar bolson ym shig bna.shudarga nuhur bna.1 iimerhuu yriltslaga hiigeed 2,300 dollar abdag gej sonsson,1 tsadatalaa hoolond oruulaad boldog baih daa.
2015-05-12
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-11
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг
2015-05-11
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-11
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-05-11
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-05-11
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-11
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-05-11
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-11
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-11
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
2015-05-11
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-11
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-11
Зочин:
Шунал ихдэхээр шулам болно. Алгаа бол шулам.
2015-05-11
Зочин:
Гадаадын хөрөнгө оруулалт. Энэ юу вэ? Энэ бол бусдын Монголын баялагийг дээрэмдэж авахад зориулсан хөрөнгө шүү дээ.
2015-05-11
ТҮЙ ДАЛД ОР:
ЭНЭ ХҮН ЭНЭ ЯРИЛЦЛАГАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨР БҮХ САЙТУУД ДЭЭР БАЙРШУУЛЖЭЭ. ИЙМ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН НОХДУУДЫГ УУЛ УУРХАЙН САЛБАРААС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
2015-05-11
иргэн:
Хуцааааарай гуйрагнчаан, оюу толгой орлоо гээд баярцогт баяр та нараас бусдад нь юу болсон юм.
2015-05-11
иргэн:
Нээрээ зогсоо, гар зайл, гэсэн ганц ч хүн байхгүй, хамгийн гол энэ их мөнгө 3 сая хүнд бага ч гэсэн эёрэг нөлөө үзүүлэх ёстой, Баярцогт, Баяр нараас гадна бас бусад хүмүүс авилгаар бус ашгаар
2015-05-11
Сар:
Мега теслийг зогсоо гэсэн ямарч хун байхгуй хамгийн гол нь ард тумний херенге хоер тал даа ашигтай зев гэрээ хийгээчээ гэхээр шал еер юун хулгайчид гэсэн юм ТТн гэрээ хийж байгаа нехдууудийн ар тамын пиарчид бичихгуй юм ОТ н гэрээний хуулиар загвар учир энэ гэрээгээ монголын толгойгоор засаж эргэлтэнд оруулахгуй хэрэгтэй
2015-05-11
Зочин:
Хөгжлийн замыг сонгож мэга төслүүдээ дэмжиж байна
2015-05-11
Зочин:
Dald uurhaigaa hurdan ashiglamaar bna 80 uhaagaagui bga gedeg chin manaid shn amidrah ajliin batalgaa bol bgaa yum bna
2015-05-11
Зочин:
хиншүү ганбаа шар уянга мэтийн хүмүүс ямар ч ажил явуулахгүй юмдаа
2015-05-11
Зочин:
Medleg bolowsrolgui gudamjind baisan humuus toriin tolgoid garahaar iim yum bolj bgan ydaj naad zahiin ediin zasgiin ch medleg bhku chaddag yum ni zogsoo tsagaa uheh ni hatna bosno temtsen tord tsaashlaad ard irgeded heregtei neg ch bodlogo hotolwor gej alga
2015-05-11
Зочин:
Мэргжлийн хүний үг эсвэл толгой хоосон эр орончийн үг хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй шүү.
2015-05-11
Зочин:
Одоо мэнд мэдээд л мөнгө байна у гэж байж манай улс яагаад энэ их баялгаа борлуулж мөнгө олж болохгүй гэж. ЭНд байгаа сэтгэгдлийг ойлгосонгүй. Жилд 24000 тийм ч их мөнгө биш. Тэгээд ч удирдах зөвлөлийн гишүүүд цалин авах нь буруу юу
2015-05-11
Зочин:
Tom tom tosluudiig gatsaadag hooson yridag ard tumen gesen loohzin barij toriin ajil gatsaadag humuus haa saigui
2015-05-11
Зочин:
Ер нь Оюу Толгойг нээгдэхээс өмнө Монгол гэж юу байсийм бэ? Нэг муу хөгийн орон хэн ч бараг мэддэггүй түүх мүүх сонирходог ганц нэг гарууд л мэддэг, 300 сая долларын төсөвтэй өрөвдмөөр орон байсан. Бид нар өөрсдөө л Чингис мингис ярьж өөрсдийгөө дөвийлгэдэг байсан болохоос бид нарыг хүн гуай гэх нь байтугай гөлөгөө ч гэж дуудах хүмүүс цөөхөн байсан. Энэ бол бодит үнэн. Аз болж Робэрт Фрийдланд гэж буянтай хүн ирж тухайн үеийн Монголын жилийн төсөвтэй тэнцэх 300 сая доллар зарж азаа үзсэний үр дүнд энэ агуу ордыг нээсэн. Энэ хүн Монголыг дэлхийн эдийн засаг бизнесийн ертөнцөд хөтлөж оруулж танилцуулсанаараа монголчуудын өмнө мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан. Хэн ч мэдэхгүй Баянхонгор аймагийн Баацагаан сумын нусаа гоожуулсан улаан хацартай тас хөдөөний охиныг усанд оруулж үнэр танарыг нь арилгаж нүүр амыг нь янзлаад брэнд хувцас өмсүүлээд Нью-Иоркийн Манхэтэн дэхь загварын шоунд шууд оруулж дэлхийн одууд санхүү бизнесийн элитүүдийн өмнүүр алхуулсантай адилхан үйлдэл болсон. Гэтэл тэр
2015-05-11
иргэн:
Хуцааааарай гуйрагнчаан, оюу толгой орлоо гээд баярцогт баяр та нараас бусдад нь юу болсон юм.
Зочин:
ene ih or tolbortei ued manaid oldoj bga heden HOgchdaa muulaad bgaa ni yamarch hereg algada.. ali boloh l avch uldeh heregtei bna
2015-05-11
Зочин:
manaid uul ni 3dagch horongo oruulagch heregtei shd. yer ni oros hyatdaas oor horshgui bj bolohoo bsan tsag uu
2015-05-11
болд:
үнэн юм ярьжээ
2015-05-11