Сайнаа, Сайханаатай Монголын баг урагшаа

img

 

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Энэ тэмцээнд Монгол, Хятад, хоёр Солонгос, Хонгконг, Япон, Тайвань, Макоа гэсэн найман улсын шилдэг волейболчид өрсөлдөж байна.

 

А.Мөнхбаяр ахлагчтай Монголын баг өчигдөр анхны тоглолтоо Хонгконгийн багтай хийж, нутгийн дэвжээндээ илт давуугаар ялсан билээ. 3:0-оор хожсон энэ ялалтад Монголын багийнхан хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Энэ тоглолтод довтлогч Э.Сайханбаатар том гавьяа байгуулж, хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөж чадсан. Тэр давуулалт, үсрэлт, холболт, довтолгоо зэргийг нэгэн жигд хийж, волейболын спортын мундаг техниктэй тамирчин гэдгээ ч харуулсан. Мөн энэ тоглолтод Э.Сайнбилэгийн цагаа олсон, хүчтэй довтолгоонуудыг орхигдуулж болохгүй.

 

Өнөөдөр 20.00 цагт манай волейболчид Хятадын багтай тоглоно. А хэсгийн шийдвэрлэх энэ тоглолт ширүүн өрсөлдөөн дунд өрнөх нь тодорхой. Сайнаа, Сайхнаагаар хүч нэмсэн Монголын баг хожих болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-11
1958.mn.:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-11
1958.mn...:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-11