Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгт тусалцгаая

img

"Сингапур-2010" Залуучуудын анхдугаар олимпийн наадмын алтан медальт тамирчин Баатарзоригийн Батцэцэгийн эмчилгээний зардлыг цуглуулах хандивын аян өнөөдрөөс эхэлж байна.

 

Өсвөр үе болон залуучуудын улсын 4 удаагийн аварга, Залуучуудын ААШТ-ий мөнгөн медальт, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Залуучуудын анхдугаар олимпийн наадмын алтан медальт тамирчин Б.Батцэцэг нь бэртлийн улмаас их спортоосоо түр завсарлаад байна.

 

Тэгвэл түүнийг бэртлээ эмчлүүлээд их спортоо эргэн ирэхэд туслахаар хандивын аян эхэллээ. Фэйсбүүкийн Чөлөөт бөх группийн гишүүн Бямбаагийн Цагаанбаатар энэхүү аяныг эхлүүлж, гишүүдээ нэгдэхийг уриалж Б.Батцэцэгийн дансанд сэтгэлийн өглөг өгөөд эхэлсэн билээ.

 

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ