Жүдогийн ААШТ лхагва гаригт эхэлнэ

Ази твийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид Кувейтэд очоод байгаа билээ. Тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Тивийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар тамирчдаа дасгалжуулан оролцоно. Мөн Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Пагва, олон улсын шүүгч Д.Энхтүвшин, багийн эмч Ц.Ганзориг нар тамирчдын хамт Кувейтыг зорьсон.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх Монголын багийн тамирчдыг танилцуулж байна.
ЭРЭГТЭЙ:
60 кг: ОУХМ.Г.Хэрлэн
66 кг: ОУХМ.Д.Төмөрхүлэг
73 кг: ОУХМ.Г.Одбаяр
81 кг: ОУХМ.О.Ууганбаатар
90 кг: ОУХМ.Л.Отгонбаатар
-100 кг: ОУХМ.Б.Ариун-Эрдэнэ
+100 кг: ОУХМ.Б.Тэмүүлэн
ЭМЭГТЭЙ:
48 кг: МУГТ.М.Уранцэцэг
52 кг: МУГТ.М.Бундмаа
57 кг: ОУХМ.Д.Сумъяа
63 кг: ОУХМ.Ц.Мөнхзаяа
70 кг: ОУХМ.Ц.Наранжаргал
-78 кг: ОУХМ.П.Лхамдэгд
+78 кг: ОУХМ.О.Жавзмаа нар Азийн аваргын төлөө Кувейтын дэвжээнд хүч үзнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ