Тамирчдаа хуурамч визний хэрэгт унагасан Дагваа жүжиг тогложээ

img

“Гүзээ хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Харин манайхны хувьд энэ бол хэзээ ч биелэхгүй үг. Учир нь, ямар нэгэн асуудал үүсмэгц өөрийгөө өмгөөлж, өрөөлийг өөчилж, нэг нэгнийхээ булайг дэлгэж эхэлдэг балай зан монголчуудад л байдаг.


Энэ л жамаар манай гурван бөх, нэг дасгалжуулагч Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй нь араасаа олон асуудал дагууллаа. МЧБХ-ны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадоржийн сүр дуулиантайгаар монголчууддаа дуулгасан энэхүү мэдээ сүүлдээ бүр гэмт хэргийн сэдэлтэй болж хувирав. Өөрөөр хэлбэл, Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй удирдлагуудаас болж манай бөхчүүд хуурамч визний хэрэгт холбогдоход хүрээд байна.

 

Гэхдээ энэ нь хариуцлагагүй үйлдэл байсан уу, эсвэл санаатай байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй. Тогтоох ч боломж алга.

 

Их аварга Д.Дагвадорж бөхчүүдийг Дубайн хил дээрээс буцахад “Яаралтай нислэгээр Бээжин рүү буцаалаа” гэж мэдээлсэн ч үнэндээ Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баяраа, тамирчин Д.Гомбодорж, Н.Золбоо, Д.Хүдэрбулга нарыг хуурамч визний хэргээр тус улсад саатуулсан байжээ.

 

Тухайн үед тэднийг Бээжинд саатуулагдаад байна гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд Чөлөөт бөхийн холбооныхон нэг дасгалжуулагч, гурван тамирчнаа хэрхсэн талаар анхаарахгүй хөсөр хаясан талаар манай сонин мэдээлж байсан.


Тэгвэл тэд эх орондоо ирснээр хэрэг явдлын үнэн мөнийг илчилсэн юм. МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудаснаа “Катарын Дохад өглөөнөөс хойш тамирчдынхаа талаар асууж сураглаж, хөөцөлдөж цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн нэрийн доор Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна.

 

Манайхаас бусад Узбек зэрэг улс байна” хэмээн бичиж байв. Тэгвэл дээрх тамирчид болоод тэмцээнд тамирч­­дынхаа өмнөөс барилдсан багш дасгалжуулагчид байдал огт өөр хэмээн баталж байна. Тодруулбал, Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п...” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай. Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан.

 

Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна” хэмээсэн. Мөн чөлөөт бөхийн холбооныхон шигшээ багийн эрэгтэй тамирчид, дасгалжуулагчдаа ялгаварлаж үздэг талаар ч дурсаад авна лээ. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг дээ. Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн дээрх яриа Д.Дагвадоржид таалагдаагүй нь ойлгомжтой. Дубайн хил дээрээс манай тамирчид буцаснаас хойш зогсоо зайгүй өөрийгөө рекламдаад байсан их аварга энэ удаа өөрийгөө өмөөрөх үггүй гацсан бололтой. “Ярьж байг ээ. Ярь ярь, сайн ярь”, “Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал юу болох бол” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хариу өгөөдөхөв.

 

Олон нийт ч энэхүү асуудалд таагүй хандаж байгаа бөгөөд хуурамч визний асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын буруу хэмээн үзэж байгаагаа нуусангүй.

 

Мөн Дагваа аварга анхнаасаа сүр дуулиан болгон олонд мэдээлсэн боловч тамирчдыг Дубайд саатуулагдмагц “чимээгүй” болчихсон нь өөрийгөө энэ хэргээс цэвэрхэн авч үлдэх гэж зориуд төлөвлөсөн “жүжиг” гэж хардах хүн ч олон нийтийн дунд цөөнгүй байна. Тиймдээ ч тус холбооны удирдлагуудыг ажлаа чаддаг хүнд нь өгөхийг сануулж буй. Энэ явдал тэмцэл хэрүүл маргаанаар үргэл­жилж, удирдлагууд нь суудлаа өгөөд намждаг юм байж гэж бодъё. Гэвч Д.Гомбодорж, Н.Золбоо, Д.Хүдэрбулга нарыг олон тэмцээн хүлээж буй. Харамсалтай нь, тэд ойрын үед хилийн дээс алхах эрхгүй болсон. 

 

Тэгэхээр тамирчдын алдсан цаг хугацааг нөхөх аргагүй. Гурван тамирчин хуурамч визний хэргээр “ачигдчихалгүй” үлдвэл дээдийн заяа болоод байгаа үед чөлөөтийнхөн хөнжилдөө хөлөө жийлцэж, бие биен рүүгээ буруугаа чихэцгээж байна. Ямартаа ч энэхүү үйл явдал тэдний удаан хугацаанд “тогоон” дотроо нуусан эвдрэлцлийг олонд илчиллээ. Гэвч дахиад л хариултгүй асуулт. Хэн хариуцлага хүлээх вэ? Нэгэн цагт зодоон цохион, өмч хөрөнгө, хууль бус үйлдлээрээ олныг шуугиулж байсан их аваргад хэн ч халдаж зүрхлээгүй. Бүр эрхтэн дархтан, элгэн саднаараа нийлж, өмгөөлж хамгаалаад өнгөрсөн. Энэ удаа ч омголон догшин, уур уцаартайгаараа алдартай ах дүү аваргуудын өөдөөс “ассан” дасгалжуулагч, тамирчдын хохь болоод үлдэхийг үгүйсгэх аргагүй л юм.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dagva:
Manaihan sain emch bval èmnelgiin darga bolgochihdog sotsializmiin uniin teneg zangaa bolih hertegtei. Dagvaa sain sumo ch bsan l biz ternees bish sain manager sain udirdagch bish. Turiin bus baiguullaga olon huntei ajillana dagvaa Yun huntei ajillah uuruu ch tuluvshij amjaagui huuhed.
2015-05-13
boogii:
Chadangii bol ajlaa ogoh heregtei tamirchdiin erh ashig hohorch bna dabarchihsan yumnuudiig zailuulah heregtei
2015-05-13
Зочин:
Ikh avargiin uuduus olon doloon yum yarij baij nudarganii amt uzevdee.
2015-05-13
Эмгэн:
Тамирчдаар тоглож болохгүй,хохироож болохгүй.Дагваа гуай ажлаа өгсөн нь дээр дээ.
2015-05-13
зочин:
Удмаараа муу хүмүүс хаа ч явсан лай болж явах юм даа. Таван төгрөгтэй болсон ч хоосон толгой хоосноороо л байна.
2015-05-13
Dorj:
2 махан толгойт аврага гээд байгаа луйварчидаас салцгаа циркийг буцааж ав
2015-05-13
Zochin:
Ene odoo oorsdiigoo yu geed bodson MANGARIIN ARMI MAL SUREG be Mongoliin ard tumneer togloj baidag doromjilj baidag erguunuudiig olon tumnii omno shiitgebel taarna Yamar ch bolobsrol unaah baihgui hooson tolgoinuud Hodoonii malaas doloon door bagtah gazargui boltol ni ard tumne bitgii haitsaj hundelj bai yamar ch hun tedentei buu duugar bitgii too harin oorsdoo l hutsaad yabj baig oodoos ni dandaa chuluu shidej bai
2015-05-13
zochin:
Sagsuu dagvaa,sumyabar gej hen be gedgiig ard tumen bugdere medej bga,ehner huuhduudee barij zodson etsgiigee duuraisan buduuleg novshnuud
2015-05-13
Зочин:
odoos xuuli yaruad baisan gen ee, tegelgui yaxab dee, xuuligui bolson mongol shih uls xaana bna, daa, mongoldoo baigaa shig bux yumiig argalj boldog shig sanaa uy,
2015-05-12
unen:
Yer ni alivaa baiguullaga holboo company enee tereeg mergejiliin manager udirddag bolohios ene mahan tolgoinuud yaj udirdaj chadahav dee mongol maani yu l boloid bna daa
2015-05-12
Zochin:
Tsirkiig bulshilsan ah duu 2 hezee neg tsagt lai lanchigaa uurch l taaraa ! Ih deerees unahdaa ! Hezee bosohguigeer biatsardag ymdaa ! Ah duu 2 shunaltan !
2015-05-12
bgaaa:
Davarsan mangar batsaaniig huuguud zailuulaarai chuluutiihuun. Unen hezeed yaldag yumshuu. Buuj ugch bolohgui. Luivarchidiig gishgeh zaragui bolgoh heregtei.
2015-05-12
123321:
tsirk uguurei novshnuudaa muu luivarchid aaviigaa duuriasan tsaraigvi novshnuud
2015-05-12
123123:
iim l yumnuudiig songood bgaa shtee taarsan 2 taar shuudai davgaa ter japandaa l avarga biz end yu yum bee gulug ugaasaa hvmvvjilgvi novshnuudiig ih mungu zasdaggvi l yum bna
2015-05-12
нараа:
дагвааг ирэхээс өмнө л угаасаа бүтэхгүй болоод сөнөж мөнөөд шигшээ багаа тараалгаж байснаа яасан хурдан мартана вэ ?
2015-05-12
azaa:
uursdiiguu ih yumand bvv bod,ard tvmnee bvv basamjil dagvaa,sumya 2 yamar yavsnaa bvv mart,ajlaa ug,ug
2015-05-12
irgen:
davgaa bol lai l bnshuuu adilhan gar holtei shuu tamrichid baga daramtlaarai chi.ugaasaa burtgui bsiim bnshdee davgaa ajlaa ogood hodoogooroo zugaalad tened yvj bai
2015-05-12
Зочин:
Багш, тамирчид өөрсдөө даргаа сонгох хэрэгтэй ш дээ. Монголын брэнд спортыг будаа болгож байна даа.. харамсалтай...
2015-05-12
kkk:
cumiyabazar huntei gar barihaas sejig hurdeg hen be luibarchin tsirk ogood ah 2 mal zail
2015-05-12
Зочин:
Zoduulah n dee yanaa
2015-05-12
Irgen:
olon tamnrchdin huls hudulmurig ter 2 mangar ballaj bna. Hurdan zailuul
2015-05-12
монгол бөх:
Давгадорж,Сумъабазар 2 чадахгүй э. Ажла өгвөл таарна . тэр 2 ингэж л ажил хийнэ дэ чааваас.
2015-05-12
Зочин:
dagvadorj gedeg usan tolgoi zailaasai.
2015-05-12
buh:
dandaa munguur shiidej baij bolno gej bodoo biz neg nuhurt l mungu uguud viz garguulsan bizdee manai ulsaas busad gazar huuli uilchilne shde
2015-05-12
bars:
Ene buduuleg, bolovsrolgui, soyolgui 2 avargiig diilehgui bol busad yumaa yariad ch hereggui.
2015-05-12
зочин:
АСА аваргын шууд буруу гэх нь хаашаа юм бэ, визны өргөдөл бөглөсөн нөхрийн хариуцлагагүй байдлаас л болсон байна шүү дээ, эд нарын хооронд ер нь зөрчилтэй байсан байна, визээр далимдуулаад үүнийгээ асуудал болгоод байгаа нь хуншгүй л санагдаж байна шүү
2015-05-12
Зочин:
Mungu mungu mungu kkk
2015-05-12
Zochin:
Tsirkiig bulshilsan ah duu 2 hezee neg tsagt lai lanchigaa uurch l taaraa ! Ih deerees unahdaa ! Hezee bosohguigeer biatsardag ymdaa ! Ah duu 2 shunaltan !