Чөлөөтийнхөн Д.Дагвадоржийн дарамтыг тэсвэрлэсэнгүй

img

Монголын чөлөөт бөхийн холбоог (МЧБХ) шинэчлэх түр хороо байгуулагдчихаж. Уг түр хороо гэгч нь ямар учраас ямар зорилгын төлөө байгуулагдав гэвэл хуулийн болон дүрмийн бусаар ажиллаж байгаа МЧБХ-г ямар нэг тайлбаргүйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа юм байна. Тэгвэл холбоо яагаад огцроход тулсан юм бэ?

 

Сая Катарын Доха хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан нэг дасгалжуулагч гурван тамирчин хуурамч визний улмаас замдаа саатуулагдаж энд тэнд хоригдож яваад ирсэн. Энэ нь улс орны нэр төр, баг тамирчдын хувь заяанд асар их сөрөг нөлөөтэй болсон тухай спортод хандлагатай бүхнийг цочоосон яриа болж байгаа. Тэгвэл зөвхөн энэ хэрэг явдлын учир түр хороо байгуулагдан МЧБХ бужигнаж эхлэв үү гэвэл тийм биш аж. Хамгийн гол нь өнөөгийн МЧБХ дүрмийн бусаар ажиллаж байгаад л учир нь оршиж байгаа юм байна. 2009 онд батлагдсан МЧБХ-ны дүрмээр “Холбоо их хурлаа дөрвөн жилд нэг удаа буюу олимпийн наадамд дууссанаас хойш 90 хоногийн дотор багтааж хуралдуулна удирдлагаа сонгоно” гэж заасан байдаг. Гэтэл хэн ямар байгууллага хэзээ хуралдаад МЧБХ-ны удирдлагыг өөрчилж Д.Дагвадорж гэдэг хүнийг ерөнхийлөгч болгосон нь тодорхойгүй байгаа юм байна. Мөн их хурал хуралдаагүй байхад холбооны дүрмийг дур мэдэн өөрчилсөн явдал ч гарчээ. Түүнээс хойшхи хоёр жил гаруйн хугацаанд тус холбооны үйл ажиллагаа 100 хувь дүрмийн бус явж ирж. Энэ тухай чөлөөт бөхийг авч яваа дасгалжуулагч, тамирчид баримт сөхөн ярьж байна.

 

2013-2014 онд Спорт бэлтгэлийн төвөөс чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багт нийт нэг тэрбум 200 сая орчим төгрөгийн санхүүжилт өгч тамирчид бэлтгэл сургуулиа зохих ёсоор хийж тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцож зөвхөн ДАШТ-ээс манай бөхчүүд 10 медаль хүртэж хоёр жил дараалан дэлхийн шилдэг наймд шалгарсан. Энэ амжилтыг МЧБХ-ны удирдлагын хүчээр олж авсан мэт тайлбарладаг байна. Гэтэл холбооны зүгээс тамирчдаа дэмжсэн мөнгө хөрөнгө, удирдлагын зөв арга барил, менежмент гэж бараг байсангүй. 2014 оны тайланд тамирчдын гадаад арга хэмжээний зардалд 470 сая төгрөгийг холбоо гаргасан гэж. Гэтэл түүнийгээ яаж зарцуулсан задаргаа байхгүйгээр барахгүй, энэ тухай лавлагаа шаардахад холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь тайлангийн хурлын орой 470 сая биш шиг байна. 170 сая юм гэсэн. Түүнийг Д.Дагвадорж маргааш нь үзээд “Дэндүү бага тоо байна. Цаадуул чинь хэл ам татлаад байна. 270 сая болгочих” гэсэн байх юм. Энэ нь тус холбоонд санхүүгийн дүрэм журам гэж байхгүй. Ерөнхийлөгч хэмээх тэр хүний аманд орсон тоог тайлан гэж үзэж ирсэн нь харагддаг болж. Мөн гадны хандив тусламжаар 929 сая төгрөг орж ирсэн гэсэн тэмдэглэл байдаг ч тэр нь сүүлдээ 735 сая болж буурсан дүн мэдээ бий гэж түр хорооныхон яриад эдгээр мөнгө, зардлыг ямар журмаар хэрхэн хуваарилж зарцуулсан тухай санхүүгийн баримт байхгүйг нотолж байна. Бас дасгалжуулагч, тамирчид “Бид сүүлийн хоёр жилд дандаа дарамт дор байлаа. Одоо тэсэхээ болив” гэсэн юм. Тэдний ярьж байгаагаар холбооны удирдлага тэнгэрийн, дасгалжуулагч, тамирчид газрын амьтад мэт болсон тухай дүр зураг байна.

 

Хууль бусаар ерөнхийлөгч болсон тэр Д.Дагвадорж хэн бэ. Ердөө л сүмоч нөхөр шүү дээ. Тэр хэн нэгнийг дарамталж ална, хядна гэж харааж зүхэж яваагаа ажил алба залгуулж явна гэж ойлгодог гэж олон хүн хэлж байна. Тухайлбал өнгөрсөн онд Казахстанд болсон тэмцээнд Монголын баг, тамирчид нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртснээр багаараа мөнгөн цом авах болоход дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж дуудаж болиулаад цамцаа тайлж өг гэж дарамтлан хэн нь бүү мэд нэг нөхөрт түүний цамцыг өмсгөн шагнал авахуулж байж. Тэр нөхөр нь Д.Дагвадоржийн Казахстан дахь наймааны найз казах хүн гэдэг нь тодорхой болж.

 

Энэ нь Монголын тамирчдын хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж улмаар  Монгол Улсынхаа нэр хүндийг доромжилсон явдал гэж ойлгогдов. Д.Дагвадорж өнгөрсөн оны тайлангийн хурал дээр “ДАШТ-ий медалийг эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид та нар сайндаа авчихсан юм биш. Дэлхийн бөхийн холбооноос ирсэн хүн бүрт би 10-20 мянган “ногоон” халаасанд нь хийж өгч байсны хүчинд ирсэн медаль” гэж хэлжээ. Хэрэв тэгсэн нь үнэн бол Д.Дагвадорж гэдэг хүн холбооны ерөнхийлөгч биш авлигачин болж таарч байна биш үү.

 

Тамирчин хүн яаж өөрийгөө дайчилж, тэсвэр хатуужил гэж юу байдгийг харуулж ДАШТ-ээс медаль авч байсныг гавьяат тамирчин Г.Мандахнарангийн жишээнээс монголчууд бид харсан шүү дээ. Тэгэхэд холбооны ерөнхийлөгч нь дасгалжуулагчаа “Чи битгий хүний амжилтаар хүүдэгнэ” гэж, тамирчинд нь болохоор “Энэ медаль чинь чиний чадлаар биш мөнгөөр ирж байгаа юм” гэж зандардаг байх юм. Тамирчнаа дэвжээнд гарах гэж байхад “Ялахгүй бол ална шүү” гэж хэлдэг хүн бас Д.Дагвадорж гэх үг олон хүний амнаас сонсогдов. Үнэн бол мөн бүдүүлэг хэрэг. Иймийн учир чөлөөт бөхийн дасгалжуулагч, тамирчид 30-аад хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулсан юм байна.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.НАДМИД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
Davga avargiin tald bna
2015-05-17
ZOCHIN:
DARAMT SAHILGA BAT BJ L SPORT HOGJDIIN TA NAR BOLIOCH YUM UZEEGUI ZAGNUULJ UZEEGUI YMU.SAHILGA BAT CHANGA HATUU BJ L HOGJINO OLYMPIIN AVARGA TORNO.JENKO DARAMTLAJ YUMAARN HANGAJ BJ L JUDO G AVJ YVNASHTEE.
2015-05-17
A:
Dagva chin hund gar shdee ugaasa yu ch hj chadahgui n oilgomjtoi huntei hamt suugaad ayaga pibo ch uuj chadahgui sawal hiiwel alna talna geed er emgui daramtlaad hetsuu gar sh dee . Ene bid 2 iin erinhiilugch gej yu bdin ene ushuu jhn udaan baiwal mgl barildah hungui bolno naadahaa ter bugsiig n dolooj bga HUJAA bold toi n hurdan zailuul
2015-05-16
Loli:
Mahan tolgoi. Ene dagvadorj holboo udirdaj chadah hun yasanch bish.
2015-05-15
Гагнаа:
Тэнэгийн дотор уужим гэж Давгаа одоо болиосой Сумо чинь Японы үндэсний спорт наад чөлөөтийнхөн чинь Олимпийн спортод оролцдог тамирчид ялгаа их бий. Мэдээж боловсрол, хүмүүжил нимгэн хүн энэ хороог удирдаж чадахгүй дээр ньзулгуйч Болд мэт нь энэ хүнийг долгинож алж байна даа. Харьцааны соёлоор тааруу энэ гэр бүлийнхэн ичиж амьдраасай даа Давгаа ч Давгаа эцэг эхийнхээ нэрийг бодохгүй за вэгээд эцэг эх нь хэлсэн ч бараг тоохгүй биз дээ яаж хүмүүжүүлэхээрээ ийм усан тэнэгүүдийг бий болгодог байна аа Их спортоос савраа тат тэр Япондоо л аварга байдаг юм байгаа биз Монгол бол чи жирийн бөх барилддаг залуу шүү
2015-05-15
Зочин:
новшийг нийлээд нүдчихээч
2015-05-15
иргэн:
Наадах дурак чинь зайлахгүй энэ тэр гээд байвал чөлөөтийнхөн бүгд бэлтгэлээ хийхээ болиод огцортол нь тэмцээн уралдаанд явах хэрэггүй өөрөө яваад тэр мөнгөөр медаль аваад ирэхийг нь харъя.Авилгал өгсөн гэдгийг нь дэлхийн чөлөөт бөхийн холбоонд мэдэгд тэндээс наад мууг чинь шууд зайл гээд л хөөчихнө.Яагаав нөгөө хөлбөмбөгийн холбооны хамар Ганболдыг тэгээд зайлуулчихсан ш дээ.
2015-05-14
монголчууд:
Долгорсүрэнгийн энэ хэдэн даварсан банди нар одоо болио.Тэр эцэг эхээ, ах дүү нараа ална тална гэж сүрдүүлдэг юм байгаа биз.Чөлөөт бөх гэж мэдэхгүй нөхрийг зайлуул.Муу хогийг болохгүй бол нийлж байгаад нүдчихгүй юу. Аварга аварга гээд байхаар хөлдүү толгойтой новш өөрийгөө юу гээд бодчихсон юм хайр дааж явж чадахгүй бол зайлах хэрэгтэй.
2015-05-14
irgen:
Baliar teneg novsh. Yaponchuud iimiig ni medeed sumogoo tseverleh gej hooson baina. Busad ni olon jil ondor amjilt gargaad baij l baina. Odii nasnii iim bair suurin deer baij nasand hursen humuusiig alna talna teg inge gedeg yu yum be. Har hulgian chini. Iimdee bolovsrol humuujil saitai ehnerteigee taarahgui baihgui yu. Salsan ni huuhduudiinh ni humuujild sain
2015-05-14
Зочин:
battulgiiig judochid yaaj hundelj bn ulger jishee av huneer hundluuuleh yum hiiisen bol bardam baidag yum tuunees ger buliiin nahali humuuujleeer bag udirdana gej bodson bol no shu uhaaan ni daanch dutna burhan bie zayaasan ch uhaan zayaagaagui gej tenegteh vii dee
2015-05-14
Зочин:
cholootod battulga shig setgelee munguu hair nairgui zarah hun baijiiij amjiltad hurne mahan bombuuliiin uhaan ni ch mungu ni ch bagadana setgel bol bur yarih ch hereggui
2015-05-14
Зочин:
Medleg bolovsrol chin hurehgui bhad tseverhen hel amgui ajlaa ogdo. Chaddag business bdg bol munguu usguh ged huviin ambitsaa huuguud yavsan ni arai amind chin olziitei.
2015-05-14
Зочин:
Aav eej ni ch ovirgui baliar hel amtai yumnuud bdgiin. Ah nar ni huuhen erguuleel yavdag bsiin. Udmaaraa butehgui de do zaaniihan
2015-05-14
ЗОЧИНЖС ЖС:
МОРАЛЬГҮЙ ПЗДГ ХӨӨЧИХГҮЙ ЮУ
2015-05-14
zochin:
Teneguudiin am bul udam zalgasan Malnuudiig zailuulbal taarna
2015-05-14
dan:
dan dan
2015-05-14