Гадаадад амьдардаг монголчууддаа “Ногоон карт” нэвтрүүлнэ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр “Сайдын цаг уулзалт”-д оролцлоо. Тэрбээр хэлэхдээ “2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гадаад хэргийн сайдаар томилогдож Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалан, өмнөх Засгийн газруудын явуулж байсан бодлогыг үргэлжүүлэн ажиллахын зэрэгцээ дараах таван чиглэлээр бодлогын зорилт тавин ажиллаж байна.
Нэгд. Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын хангах чиглэлээр төрийн бүх шатны байгууллага гадаад бодлогодоо нэг цонхны зарчим буюу гадаад ертөнц рүү нэгэн дуу хоолойгоор харилцаж, хамтран ажиллах зарчмыг хэвшүүлэхээр зорьж байна.
Хоёрт. Монгол улсын гадаад эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэх чиглэлд анхаарч яамны бүтцэд Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулсан. Гадаад эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэх бодлогын хүрээнд Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын монголын талын даргаар томилогдсон. Ингэснээр хоёр хөрштэй худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хөрш орнуудтай явуулах бодлогыг “нэг цонх”-оор явуулах, ажлын хэсгүүдийн үйл ажиллагага зангидан нэгтгэхэд анхаарч байна.
Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон Улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг 2015 оны хоёрдугаар сард байгуулж, АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг ил тод байдлыг хангах тухай” хэлэлцээрийг батлуулсан. Канад улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр”-ийг энэ ондоо багтаан байгуулна. Мөн АНУ, Ази номхон далайн бүсийн орнууд болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар идэвхитэй ажиллаж байна.
Гуравт. Хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгоход анхаарч дипломат албаны сургалтын хөтөлбөр, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллахаар нэр дэмшигчдэд тавигдах болзол, шалгуур, гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтооход анхаарал тавин ажиллаж байна. Ингэснээр дипломат албаны хүний нөөцийн талаарх бодлого, зорилт тодорхой болж, олон улсын жишигт нийцсэн тогтвортой, чадварлаг албыг бүрдүүлэх юм.
Дөрөвт. Монгол улсыг гадаадад сурталчилах чиглэлд анхаарч, Гадаад сурталчилгаа мэдээллийн газрыг байгуулсан. Монгол Улсыг гадаад сурталчилах бодлогын хүрээнд соёл урлаг, өв, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаадын улс орнуудад түгээх үзамаар тухайн салбароын гадаад харилцааг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд үндэсний хөтөлбөр боловсруулж, хилийн чанадад буй Монгол Улсын соёлын өвийг бүртгэх, судлах үндэсний хөтөлбөрийг БСШУЯ, ШУА-тай хамтран боловсруулж байна.
“Соёлын –Гадаад сурталчилгаа” бодлогын хэлэнлцүүлэг зохион байгуулж, хулгайлагдсан болон хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хамгаалах тухай ЮНИДРУА-нийн 1995 оны конвенцид элсэх бэлтгэлийг хангаж байна. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадам зэрэг соёлын өвүүдээ сурталчилж байна. Түүнчлэн Монгол судлалыг дэмжих, гадаад байгаа монгол судлаач нарыг бодлогоор дэмжих, монгол судлалын анги тэнхимийг шинээр нээх, судалгааны ном, хэвлэл, техник хэрэгслээр хангах зорилт тавиад байна.
Тавд. Хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч байна. 1990 оноос хойш манай иргэд гадаад, дотоод руу чөлөөтэй зорчих болж, хилийн чанададад амьдардаг монгол иргэдийн маань гурав дахь үеийнхэн төрж байна. Эдгээр 100 мянга гаруй монгол иргэд рүүгээ хандсан бодлогыг өргөжүүлэх, монгол хэл, соёлыг өвлүүлэн үлдээх цогц бодлогыг холбогдох газруудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Уугуул нутагтаа” хөтөлбөрийг боловсруулж байна.
Мөн монгол иргэдээ эх орондоо чөлөөтэй зорчих, эх оронтойгоо холбоотой байх, бизнесийн үйл ажиллагаг чөлөөтэй эрхлэх боломжийг олгох зорилгоор “Ногоон карт” нэвтрүүлэхээр судалгаа хийж эхэлсэн. Түүнчлэн хилийн чанадад суугаа иргэдэд туслах сангийн үйл ажилллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж, тусламж авах хүсэлт гаргасан 28 иргэний хүсэлтийг судлан үзэж 43 сая төгрөгийн тусламжийг энэ онд үзүүлээд байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ