Манайх хожвол алтын төлөө тоглоно

Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Манай тамирчид Японы багийг хожвол алтан медалийн төлөө тоглох эрхтэй болно.
Тэмцээний хагас шигшээд "А" хэсгээс БНСУ, Монгол, "В" хэсгээс Япон, Тайваны багууд шалгарсан. Эхний тоглолтыг ХонгКонг, Макаогийн багууд хийж, 3:0 онооны харьцаатайгаар ХонгКонгийн баг хожсон. Яг одоо БНХАУ, БНАСАУ-ын багтай тоглохоор, тамирчид талбайд бие халаалтдаа гараад байна. Энэ хоёр багийн хожсон нь ХонгКонгийн багтай V байрын төлөө тоглоно.
Харин 18:00 цагт БНСУ, Тайванийн багтай өрсөлдөж хожсон нь алтын төлөө тоглох эрхтэй болох юм. 20:00 цагт Монгол, Японы багуудын тоглолт эхэлж, хожсон нь алтын төлөө тоглох эрхтэй болно. Тэмцээнийг МNС, Сүлд телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ