Сагсан бөмбөгийн ордонтой болов
Сагсан бөмбөгийн "Алдар" -ын танхимын гишүүн, спортын мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон нээгджээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Хандгайтын цанын баазад байрлах энэхүү цогцолбор нь NBA-гийн стандартын дагуу баригдаж, тамирчдын бэртэл гэмтэлд өртөхөөс сэргийлсэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан аж. Уг сагсан бөмбөгийн ордон нь 2000 хүний багтаамжтай, бэлтгэлийн заал, 250 хүний ортой буудал, фитнесс заалтай аж. Бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц баазад сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ