Идэр бөхчүүд тойргоор барилдана

img

Өсвөр болон идэр бөхчүүдийн тойргийн барилдаан болно. Уг барилдаан 16, 17, 18 зэрэг гурван насны ангилалтай болох аж. 

 

Өнгөрсөн жил энэхүү барилдаанд хот, хөдөөгийн 114 өсвөр бөхчүүд гурван насны ангиллаар хүчийг үзэн, уран мэхээ уралдуулахад Э.Амартүвшин /16 нас/, Б.Бат-Эрдэнэ /17 нас/, Д.Ариунбаатар /18 нас/ нар түрүүлж байжээ.

 

Монголын үндэсний бөхийн түүхэн уламжлал, дэг жаягийг залгамж хойч үе болох өсвөр, идэр залууст сурталчилан таниулах, үндэсний спортоороо бахархах, ирээдүйн аварга, арслан, заан, тив, дэлхий, олимпийн алдартнуудыг төрүүлэхэд энэ барилдааны зорилт оршиж байгаа байгаа юм.

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ