Шинэ тоглогчдын бэлгэдлийн баг нэрлэгдлээ

img

NBA-н зүгээс 2014-15 оны улирлын бэлгэдлийн тавтуудаа зарлаж эхэллээ. Юуны түрүүнд шинээр лигт элссэн залуусаас бүрдэх гарааны тавтыг танилцуулсан бөгөөд Миннесота Тимбервулвс багийн довтлогч Андрью Уиггинс цор ганцаараа 100 хувийн саналаар эхний багт багтжээ.

 

Санал өгөх эрхтэй Америк болон Канадын нийт 130 сэтгүүлч бүгдээрээ Уиггинсийг эхний багт багтах ёстой гэсэн үзсэн. Тэрбээр энэ улиралд 16.9 оноо авснаараа драфтын ангийн тоглогчдоо тэргүүлсэн бол 36.2 минутыг талбайд өнгөрүүлж байсан нь лигт дөрөвт орох хугацаа болсон байна.

 

Түүнтэй хамт Чикаго Бүллс багийн Никола Миротич, Филаделфи 76 багийн Нерленс Нөүл, Орландо Мэжик багийн Элфрийд Пэйтон, Лос Анжелес Лейкерс багийн хамгаалагч Жордан Кларксон нар эхний багт багтжээ.

 

Харин хоёрдугаар багт Бостоны Маркус Смарт, Миннесотагийн Зак Лавинь, Брүүклиний Бояан Богданович, Денверийн Юүсүф Нуркич, Нью Йоркийн Лангстон Галловей нар нэрлэгдсэн байна.

 

 

эх сурвалж: www.scoreport.mn

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ