Кайри Өрвинг эхний тоглолтонд оролцоно

Кливленд Кавальерс багийн хамгаалагч Кайри Өрвинг даваа гарагт хөнгөн бэлтгэл хийсэн байна. Энэ нь Өрвинг маргааш өглөө болох Атланта Хоксын эсрэг тоглолтонд оролцоно гэдгийг баталж байгаа хэрэг юм.
Плейофф эхэлснээс хойш өвдөг, хөлөндөө дараалан гэмтэл авсан Өрвингийг тоглолт болох өглөө хэвийн байх болно гэдэгт дасгалжуулагч Блатт итгэлтэй байгаа гэнэ.
Өрвинг Чикаго Бүллсийг хождог 6 дахь тоглолтын эхний хагаст өвдгөө гэмтээн, улмаар тэр тоглолтондоо дахин талбайд гараагүй ч баг нь хожиж, цувралын хаасан билээ. Тиймээс олдож байгаа энэ хугацаа зөвхөн түүнд гэлтгүй өөр тоглогчдод ч гэмтлээ эдгээх боломжийг өгч байгаа гэнэ.
Мөн 6 дахь тоглолтонд мөрөө гэмтээсэн довтлогч Тристан Томпсон тоглолт өнжих ямар нэгэн аюул байхгүй гэдгийг хэлжээ. Дөрвөн өдрийн амралт гэмтлээ эдгээхэд хангалттай байсан бололтой.
Атланта Хокс Кливленд Кавальерс багууд улиралд хоорондоо 4 таарч тоглоход гуравт нь Хокс илүүрхэж байсан юм.
Эх сурвалж: www.scoreport.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ